Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Монгол Хятадын харилцаа шинэ шатанд гарна
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.01.25 /
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын БХАТИХ-ын дэд дарга, хатагтай Ян Жуньчиг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Хатагтай Ян Жуньчи нь манай оронд болж байгаа Ази, номхон далайн парламентчдын 19 дүгээр чуулга уулзалтын төлөөлөгчдийн нэг юм. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд хэлэхдээ манай оронд зочлон ирсэн тэдэнд талархаж буйгаа илэрхийлээд, хоёр орны хувьд харилцаа хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаа. Харилцааны энэ түвшингээ улам бататган, хүрсэн энэ боломжоо цаашид улам тэлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.

БНХАУ-тай улс төр, эдийн засаг, нийгэм, боловсрол гээд бүх л салбарт харилцааны тааламжтай нөхцөл бүрдсэн төдийгүй манай орны хувьд худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том түнш гэдгийг Ерөнхий сайд С.Батболд онцлоод, хоёр тал харилцааны түвшнээ шат ахиулж стратегийн түвшинд хүргэхээр ажиллаж буйгаа дуулгасан юм. Стратегийн түншлэлийн гол агуулгыг хоёр тал хэлэлцэн тохиролцож, ойрын хугацаанд энэ уулзалтыг хийх нь зүйтэй гэдэг саналыг ч энэ үеэр хэллээ.

Хоёр талын хооронд өндөр дээд хэмжээний айлчлал тогтмол явж ирсэн, өнгөрсөн онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн  ерөнхий сайд манай оронд айлчилсан бол, энэ жил Ерөнхий сайд миний бие БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна. Энэ айлчлалаар тохирсон зүйлийг бодит болгох, томоохон төслөөр ахиц гаргах бодолтой байгаа гэдгээ Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр илэрхийлж, иргэдээ харилцан солилцуулах, тэдний харилцаа хоёр орны хувьд хамтын ажиллагаа улам хөгжих гүүр болно гэдэгт итгэлтэй байгаагаа ч тэмдэглэж байв.

Харин хатагтай Ян Жуньчигийн хувьд манай улсад анх удаа ирж байгаа гэдгээ дуулгаад, онгоцноос  буунгуут л монголчуудын дулаан, сайхан уур амьсгалыг мэдэрсэн гэдгээ онцолж байлаа. Сүүлийн жилүүдэд хоёр орны хувьд өндөр, дээд хэмжээний уулзалтууд тогтмолжиж байгаа нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг эрхэм зочин мөн  илэрхийлээд, Монгол улсын ерөнхий сайдын  БНХАУ-д хийхээр төлөвлөж буй айлчлал нь хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах, чухал ач холбогдолтой айлчлал болно гэдгийг тэмдэглэж байв.

БНХАУ нь эдийн засгийн нээлттэй бодлого явуулж ирснээр эдийн засгийн хөгжил хурдацтай хөгжсөн, одоо улс төрийн шинэчлэл хийхээр төлөвлөж буйгаа БНХАУ-ын БХАТИХ-ын дарга Ян Жуньчи онцлоод, дараагийн хөгжлийн тогтвортой бодлогоо тодорхойлсноо, олон улсын хамтын ажиллагаанд ч хувь нэмэр оруулах бодлого барьж буйгаа дуулгалаа. Мөн түүнчлэн Монголын парламентад залуу төрийн түшээд олон болсныг  хэлээд, залуу улс төрчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг ч онцолж байв.

Зочин хатагтай Ерөнхийсайдаас БНХАУ-ын ямар хотуудаар очиж үзсэнийг сонирхлоо. Харин Ерөнхий сайд С.Батболд хашиж байсан албан тушаалынхаа журмаар олон хотуудад очиж байснаа хуучилж, энэ дундаас Тяньжин хотын дэвшил, ялангуяа  тус хот  руу хурдан галт тэргээр 30-хан минутад очиж байсан нь үнэхээр хөгжлийн гайхамшиг гэдгийг хэлж байв. Манай улсын хөгжил ч удахгүй ийм болно гэдэгт итгэлтэй байгаагаа Монгол улсын Засгийн газрын тэргүүн илэрхийлээд, удахгүй Улаанбаатар - Бээжингийн хооронд ийм хурдны галт тэрэг тавьбал хамтын ажиллагааны гол гүүр болох бололцоотойг ч үгүйсгээгүй юм. Эрхэм зочныг зуны  дэлгэр цагт Монгол улсад дахин айлчлахыг урилаа. Хатагтай Ян Жунчинь баян чинээлэг байхын тулд зам тавих хэрэгтэй гэдэг хятад ардын үгийг иш татан ерөөл тавилаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД ЯПОНЫ ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Засгийн газрын хуралдаан 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
ЕРӨНХИЙ САЙД АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ДАРГАТАЙ УУЛЗАВ
ЕРӨНХИЙ САЙД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭВ
С.БАТБОЛД : АЗИ-НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ПАРЛАМЕНТЧИД МОНГОЛД ЧУУЛЖ БАЙГАА НЬ НЭР ТӨРИЙН ХЭРЭГ
ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧИД, УЛСЫН САЙН МАЛЧИН ШАГНАЛАА ГАРДЛАА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан