Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЕРӨНХИЙ САЙД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭВ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.01.25 /
ОХУ-ын нийслэл Москва хотын “Домодедово” олон улсын нисэх онгоцны буудалд амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 35 хүн амь насаа алдан 130 гаруй хүн шархадсанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга С.М.Мироновт эмгэнэл илэрхийллээ. С.М.Миронов Ази-Номхон далайн орнуудын парламентын 19 дүгээр чуулганд улсаа төлөөлөн оролцож байгаа бөгөөд эх оронд нь алан хядах ажиллагаа болсон учир яаралтай буцах болсон байна.

Ерөнхий сайд С.Батболд  хүндэт зочныг хүлээн авч уулзах үеэрээ хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байдагт нь талархаад Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойд ОХУ-ын төр, засгийн төлөөлөл, 3 дугаар сард болох МАН-ын 90 жилийн ойн арга хэмжээнд “Шударга Орос” намын төлөөлөгчид оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Мөн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу хийх ажил эхнээсээ хэрэгжиж байгааг  тэмдэглэлээ. Монгол Улс Ази-Номхон далайн орнуудын парламентын 19 дүгээр чуулганыг амжилттай зохион байгуулж байгаад ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга С.М.Миронов талархал илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Их өрийн асуудлыг бүрмөсөн шийдсэн нь хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд цоо шинэ хуудас нээснийг тэрээр тэмдэглээд хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна гэв. 9 дүгээр сард Эрхүү хотноо болох Байгалийн эдийн засгийн форумд Монгол Улсаас оролцох төлөөлөгчдийг Ерөнхий сайд С.Батболдыг ахалж оролцохыг С.М.Миронов хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Монгол Хятадын харилцаа шинэ шатанд гарна
ЕРӨНХИЙ САЙД ЯПОНЫ ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Засгийн газрын хуралдаан 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
С.БАТБОЛД : АЗИ-НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ПАРЛАМЕНТЧИД МОНГОЛД ЧУУЛЖ БАЙГАА НЬ НЭР ТӨРИЙН ХЭРЭГ
ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧИД, УЛСЫН САЙН МАЛЧИН ШАГНАЛАА ГАРДЛАА
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ПАРЛАМЕНТЧДЫН 19 ДҮГЭЭР ЧУУЛГА УУЛЗАЛТ ДЭЭР ХЭЛСЭН ҮГ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан