Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЕРӨНХИЙ САЙД ЯПОНЫ ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.01.25 /

Монгол Улсын Ерөнхий С.Батболд 2011 оны 1 дүгээр сар 25-ны өдөр Ази-Номхон далайн парламентын 19 дүгээр чуулганд оролцож байгаа Япон Улсын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Дөрвөн есийн хүйтэнд халуун сэтгэлээр манай улсад айлчлан, Ази-Номхон далайн парламентын 19 дүгээр чуулганд идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулж  байгаад Ерөнхий сайд Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байгаагаа уулзалтын эхэнд илэрхийллээ.

Монгол Улс гадаад бодлого, хамтын ажиллагааны хүрээнд гуравдагчтүнш төдийгүй стратегийн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрч байгаа Япон Улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг.Эдийн засгийн хамтын ажиллагаа, уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, бусад салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, байгаль орчин ээлтэй технологи ашиглах, нэмүү өртөг бий болгох,өндөр технологид тулгуурласан хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжих сонирхолтой байгаагаа тэрээр илэрхийллээ.

Энэ бүх боломжийг ажил болгох үүднээс эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж,худалдаа,хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг Ерөнхий сайд хэлээд хоёр орны харилцаа,хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхэд парламентчдын тэр дотроо Японы парламентын гишүүдийн дэмжлэг үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархлаа. Мөн энэ онд Японы талаас өндөр дээд хэмжээний, тухайлбал Япон Улсын Ерөнхий сайд Н.Кан Монгол Улсад айлчилна гэдэгт, мөн айлчлалын үеэр хөндөх хамтын ажиллагааны томоохон асуудлыг урагшлуулахад энэхүү айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ.

Японы парламентын төлөөлөгчдийн ахлагч Акихиша Нагашима цаг зав гарган хүлээн авч уулзсанд Ерөнхий сайдад талархал илэрхийлээд Улаанбаатар хотод цаг агаар хүйтэн байгаа ч  халуун дотноор угтан авсанд баяртай байнагэв. Ерөнхий сайд С.Батболд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа хоёр улсын харилцаа,хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Одоо ч хоёр орны найрамдалт харилцаа өргөжин тэлж байгаад талархал илэрхийлье гэж Япон Улсын төлөөлөгчдийн ахлагч хэлээд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ байгуулахад анхаарлаа хандуулах болно гэлээ. Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байнагэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын хуралдаан 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
ЕРӨНХИЙ САЙД АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ДАРГАТАЙ УУЛЗАВ
Ерөнхий сайд С.Батболд В.В.Путинд эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ
Монгол Хятадын харилцаа шинэ шатанд гарна
ЕРӨНХИЙ САЙД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭВ
С.БАТБОЛД : АЗИ-НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ПАРЛАМЕНТЧИД МОНГОЛД ЧУУЛЖ БАЙГАА НЬ НЭР ТӨРИЙН ХЭРЭГ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан