Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
АНУ-ЫН ЭЛЧИН САЙД ЗУДЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.02.04 /
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эдлтон ирэх 7 хоногт хөдөө орон нутагт ажиллан зудын байдалтай танилцана. Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 2010 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эдлтоныг хүлээн авч уулзав. Өвөлжилтийн байдал, Засгийн газар, Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлын талаар Шадар сайд товч танилцуулсан байна.

Байгалийн гамшгийг эрсдэл багатайгаар даван туулах чиглэлээр хийж буй Монгол Улсын Засгийн газрын ажлыг өндрөөр үнэлж байгаагаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд илэрхийлэв. Саяхан УИХ-аас Мянганы сорилтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг соёрхон баталсан. Мянганы сорилтын корпорацийн батласан санхүүжилтээр “Авто зам”, “Цэвэр агаар”, “Техник мэргэжлийн боловсрол, сургалт” “Эрүүл мэнд”, “Хөрөнгийн эрхийн төслийн өргөтгөл” төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна гэж Шадар сайд М.Энхболд хэллээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хууль тогтоох байгууллага, батлан хамгаалах, зэвсэгт хүчин, боловсрол, соёл урлаг зэрэг бүх салбарт амжилттай өргөжин хөгжиж байна гэдэгт талууд санал нэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Гадаад харилцаа , АНУ ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа нээгдэв
ЕРӨНХИЙ САЙД ОНЫ ШИЛДЭГ БАГШ НАРТ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Монголын хөгжлийн стратегийн зөвлөл байгуулах санал гаргав
“Оросын төмөр зам” нийгэмлэгээс 35 вагон тусламжийн цуваа ирлээ
Ерөнхий сайд “Таван толгой” төслийг хэрэгжүүлэх бодлогыг тодорхой болгов
Цэцэг өргөлөө
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан