Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа нээгдэв
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.02.04 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газар, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл хамтран зохион байгуулсан “Монголд үйлдвэрлэв-2010” үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг нээж үг хэлэв. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ дөрөв дэх жилдээ зохиогдож байгаа энэ арга хэмжээ улам өргөжсөн нь харагдаж байна. Энэ арга хэмжээ нь бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүнийхээ чанарын түвшинг жишиж үзэх, хэрэглэгчиддээ бараа бүтээгдэхүүнээ танилцуулж сурталчилахаас гадна өөр хоорондоо танилцаж, туршлагаа солилцож, бие биенээсэээ суралцах, өрсөлдөх олон боломжийг олгоно. “Монголд үйлдвэрлэв” бүтээгдэхүүний нэр төрөл нь олширч чанаржсан нь харагдаж байна.

Монгол Улсын Засгийн газар үндэсний үйлдвэрлэлийг ямагт дэмжиж ирсэн. Цаашид ч дэмжинэ. Өнгөрсөн онд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 30.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлсөн. Иймэрхүү үйлдвэрлэлийг дэмжихийн тулд  цаашид  олон арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Бизнесийн үйл ажиллагаа, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх эрх зйүн орчныг боловсронгуй болгох, хүнд суртал аливаа дарамт чирэгдлээс ангид байх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2010 оныг “Бизнесийн орчны шинэчлэлийн жил” болгон зарласан билээ. Энэ зорилтоо хэрэгжүүлснээр улс орныхоо өрсөлдөх чадварын түвшинг тодорхойлох, ололт, дутагдлаа олж харах, үнэлэлт дүгнэлт өгөх боломж бүрдэнэ.

Засгийн газар энэ онд хийх ажлынхаа үндсэн чиглэлийг тодорхойлсон. Одоо боломжоо ашиглаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дотооддоо борлуулахын зэрэгцээ Европын өргөн зах зээлд экспортод гаргах зорилт тавьж байна. Үүний тулд олон улсын стандарт, чанарын  шаардлага хангасан техник, технологи ашиглан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарах болно. Энэ талаар Засгийн газраас бүрэн дэмжлэг үзүүлнэ  хэмээв.   Үзэсгэлэн худалдаа энэ сарын 8-ыг дуустал үргэлжлэх юм хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД ОНЫ ШИЛДЭГ БАГШ НАРТ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Монголын хөгжлийн стратегийн зөвлөл байгуулах санал гаргав
САЙН МАЛЧИД ШАГНАЛАА ГАРДЛАА
АНУ-ЫН ЭЛЧИН САЙД ЗУДЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАНА
“Оросын төмөр зам” нийгэмлэгээс 35 вагон тусламжийн цуваа ирлээ
Ерөнхий сайд “Таван толгой” төслийг хэрэгжүүлэх бодлогыг тодорхой болгов
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан