Өвөлжилт онцгой хүндэрсэн 12 аймагт Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр 800 сая төгрөгийн тусламж үзүүлэв. Үйлдвэрийн ажилчдын нэг өдрийн цалин болох 150 сая төгрөгийг үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг 2010 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболдод хүлээлгэн өгөв. Мөн Эрдэнэт үйлдвэр Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймагт тус бүр 50 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэн дээрх мөнгийг аймгуудын нутгийн зөвлөлийн дарга нарт гардууллаа. Тус үйлдвэр Булган, Орхон аймаг болон зарим суманд эд материал, хүн хүч, техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.