|
|
ЯАМДУУД ХАНДИВ ӨГӨВ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.01.26 /
|
Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад туслахыг Улсын Онцгой комиссоос төрийн болон төрийн бус бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, гадаадын олон улсын байгууллагад уриалсан. Төрийн албан хаагчдын хандивласан мөнгийг 11 яамны Төрийн нарийн бичгийн дарга нар 2010 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболдод хүлээлгэн өгөв. Зүүний хүчний холбоо малчдад 8 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлснийг холбооны дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр мөн өдөр гардуулж өгсөн байна.
Хандивласан хөрөнгө, мөнгө, эд материал эзэддээ хүрч байгаа эсэхэд орон нутаг, Улсын Онцгой комисс хатуу хяналт тавьж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ил тод мэдээлж байгаа гэж Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд хэлэв. Уриалгыг дэмжиж малчдадаа тусламжийн гараа сунгаж байгаа төрийн албан хаагчид, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, гадаадын олон улсын байгууллагуудад Засгийн газар, Улсын Онцгой комиссын нэрийн өмнөөс Шадар сайд М.Энхболд талархал илэрхийллээ. 2010 оны 1 дүгээр сарын 26-ны байдлаар хандивын дансанд 445 сая төгрөг орсон бөгөөд цаашид энэ тоо нэмэгдэнэ. 19 аймгийн 198 суманд өвөлжилт хүндэрснээс 12 аймгийн 155 сум гамшгийн байдалд орсон. Улсын хэмжээнд 1 сая 485 мянган толгой мал хорогдоод байна гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР 800 САЯ ТӨГРӨГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
|
|
ЕРӨНХИЙ САЙД НЭГДҮГЭЭР АМАРЖИХ ГАЗРЫН ЗАСВАРЫН ХӨРӨНГИЙГ ШИЙДЭХЭЭ АМЛАЛАА
|
|
ТӨР ИРГЭНИЙ НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
|
|
|
ЕРӨНХИЙ САЙД “УТААГҮЙ УЛААНБААТАР” ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
|
|
СОЛОНГОСЧУУД ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАЛАА
|
|
НУТГИЙН ЗӨВЛӨЛҮҮД ХАНДИВ ЦУГЛУУЛЖ БАЙНА
|
|
|
|
|
|
|
|
|