Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЕРӨНХИЙ САЙД НЭГДҮГЭЭР АМАРЖИХ ГАЗРЫН ЗАСВАРЫН ХӨРӨНГИЙГ ШИЙДЭХЭЭ АМЛАЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.01.27 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Нэгдүгээр амаржих газар, “Ачтан” эмнэлэгт ажиллалаа. Нийслэлийн нэгдүгээр амаржих газарт нярайн халдвар дэгдэлт хэлбэрээр гарч, тус эмнэлгийн үйл ажиллагааг энэ сарын 19-ний шөнөөс бүрэн зогсоогоод байгаа билээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Ерөнхий сайдад хандаж  “Энэ гурван сарын хугацаанд 11 мянган ам. метр талбайтай энэ эмнэлэгт иж бүрэн засвар хийе. Хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж өгөхөд Ерөнхий сайд Та анхаарч өгнө үү” гэлээ.

Их засварын ажилд 2.1 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Хэрэв хөрөнгөний асуудал шийдэгдчихвэл гурван сарын хугацаанд чанартай засварлана гэж нийслэлийн удирдлагууд амлаж байв. Нэгдүгээр амаржих газарт харьяалалтай эхчүүдийг ЭНЭШТ, Хоёрдугаар амаржих газар, “Хатагтай”, “Таны төлөө бид” эмнэлэгт хуваарилан үйлчилгээ үзүүлж байгаа. Энэ нь хүн хүчний нөөц, орон байр, тоног төхөөрөмжийн ачаалал нэмэгдэж дараагийн эрсдэлийг бий болгох вий гэсэн болгоомжлол эмч мэргэжилтнүүдэд байна. Иймээс тус амаржих газрын харьяаны төрөх эхчүүдийг, өөрөөр хэлбэл тус эмнэлгийн төрөх тасгийг “Ачтан” эмнэлэгт төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

“Ачтан”-д Нэгдүгээр амаржих газрын төрөх тасгийг гурван сарын турш бүрэн шилжүүлэн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахтай холбоотой  469.6 сая төгрөг төсөвлөжээ. Засвар үйлчилгээ хийсний дараа халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс шинжилгээ авч, ариутгал хийнэ. Энэ ажилд 112 сая төгрөг зарцуулах бөгөөд 2-3 хоногт багтаан хийх ажээ. “Цэвэр орчин бүрдлээ. Эх барих үйл ажиллагаа явуулж болно гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсны дараа төрөхөө шилжүүлээрэй” гэж Ерөнхий сайд анхаарууллаа. Нэгдүгээр амаржих газрын бүх эмч, мэргэжилтэнд “Ачтан”-д ажиллах бөгөөд техник тоног төхөөрөмжөө энд суурилуулах юм байна.

Ерөнхий сайд С.Батболд “Ойрын өдрүүдэд Засгийн газрын хуралдаанаар Нэгдүгээр  амаржих газрын их засварт шаардагдах төсвийн талаар хэлэлцэнэ. Хөрөнгийн эх үүсвэрийг яаралтай шийдүүлэх шаардлагатай байна.  Их засварын ажилд гурван сар магадгүй үүнээс илүү хугацаа ч  зарж болох. Тулгамдсан цаг үед Засгийн газар, эрүүл мэндийн салбараас тавьж буй хүсэлтийг хүлээж авч, 190 ор чөлөөлж, нэгдсэн байдлаар ажиллах боломж олгож байгаа “Ачтан” эмнэлгийнхэнд талархаж байна” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Нийгэм ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ТӨР ИРГЭНИЙ НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
ОХУ 10 САЯ РУБЛИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ
УЛСЫН ИХ ХУРАЛ “ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ” ТОГТООЛЫГ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛОВ
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР 800 САЯ ТӨГРӨГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
ЯАМДУУД ХАНДИВ ӨГӨВ
ЕРӨНХИЙ САЙД “УТААГҮЙ УЛААНБААТАР” ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан