Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
СОЛОНГОСЧУУД ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.01.25 /
Өвөлжилт хүндрээд байгаа Төв, Өвөрхангай, Дундговь аймгийн 8 сумын малчдад БНСУ-ын “Гаүли” компани 14 сая төгрөгийн үнэ бүхий 16 тэвш малын тэжээл, хүнсний гурил хандивласан байна. Улсын нөөцийн өвс, тэжээл болон солонгосчуудын тусламжийн барааг ачсан цуваа 2010 оны 1 дүгээр сарын  22-ны өдөр Улаанбаатар хотоос хөдөллөө. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад удаа дараагийн тусламж, дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд хандив, тусламжийн аян өрнүүлж эхэлсэн.

Энэ дагуу олон арван байгууллага, аж ахуйн нэгж, олон улсын байгууллага, иргэн тусламжийн гараа сунгаж байгаагийн нэг нь БНСУ-ын “Гаүли” компани юм. “Тусламж, дэмжлэг нь үүсээд байгаа хүндрэл, бэрхшээлийг хохирол багатай даван туулахад ихээхэн тус нэмэр болно. БНСУ-ын Үндэсний нийгмийн даатгалын ерөнхий газар, “Гаүли” компанид талархал илэрхийлье” гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжав хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Тодруулга :

Дундговь аймагт 2010 оны 1 дүгээр сарын 21-ний байдлаар 60 988 толгой мал хорогдоод байна. Өвөрхангай аймгийн малчид хоол, хүнс, түлшний дутагдалд орж Баян-Өндөр, Өлзийт, Сант суманд өвөлжилт хүндэрчээ. Аймгийн төсвийн байгууллагын ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивласан байна. Төв аймгийн төвөөс Баянцагаан сум хүртэл зам цасанд хаагдсан. 19 250 мал хорогдсон мэдээ ирүүллээ



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД “УТААГҮЙ УЛААНБААТАР” ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
ЯАМДУУД ХАНДИВ ӨГӨВ
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР 800 САЯ ТӨГРӨГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
НУТГИЙН ЗӨВЛӨЛҮҮД ХАНДИВ ЦУГЛУУЛЖ БАЙНА
УЛСЫН ХЭМЖЭЭНД НЭГ САЯ ГАРУЙ ТОЛГОЙ МАЛ ХОРОГДООД БАЙНА
БИЗНЕСИЙН ОРЧНЫ ШИНЭТГЭЛИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан