Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ТӨР ИРГЭНИЙ НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.01.27 /
Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн эрх зүйт төрийг төлөвшүүлж, засаглалын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох зорилтын хүрээнд төр болон иргэний нийгмийн хамтын ажиллагаа түншлэлийг хөгжүүлэхэд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Иргэний нийгмийн зөвлөл хамтран “Иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах төрийн бодлого” чуулга уулзалтыг 2010 оны 1 дүгээр сар 26-нд төрийн ордонд зохион байгууллаа.

Засгийн газраас иргэний нийгмийн байгууллагын эрх зүйн орчныг шинэчлэн, төр, засгийн байгууллагад хяналт тавих, нөлөө үзүүлэх, дэмжлэг авах, ажил гүйцэтгэх зэрэг бүх талын түншлэлийг хөгжүүлнэ. Мөн төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, төрийн байгууллагуудын хүнд суртлыг арилгах, төрийн үйл ажиллагаанд тавих төрийн бус байгууллага, иргэний нийгмийн хяналтыг бий болгож, төрийн байгууллагын үйл ажиллагаа, улсын төсвийн зарлагын гүйцэтгэл, орлогын төлөвлөлтөд хяналт хийж хэлэлцүүлдэг болно гэж чуулга уулзалтанд оролцсон Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг онцоллоо.

Чуулга уулзалтаар Засгийн газар болон Иргэний нийгмийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар төр, засаг, иргэний нийгмийн байгууллагын зүгээс энэ онд Засгийн газраар шийдвэрлүүлэх тодорхой санал санаачлага гаргаж, бодлогын асуудлыг хэрэгжүүлэх цаашдын алхам, механизм юу байх вэ гэдэгт тулгуурлан салбар, салбарын бодлогын асуудлуудыг танилцуулсан юм. Засгийн газрын зүгээс дэвшүүлж байгаа арга хэмжээг ажил хэрэг болгох үүднээс Монгол Улсын Засгийн газрын тогтоол шийдвэр гарч, бид хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар ажлын эхлэл зөв тавигдсан ч одоо болтол гэрээний биелэлт хангалтгүй ба цаашид зөвхөн цаасан дээр бус, харин бодитой, үр дүнтэйгээр хамтран ажиллах хэрэгтэй гэдэг дээр талууд санал нэгдлээ.

Мэдээний бүлэг: Тэргүүн Шадар ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ОХУ 10 САЯ РУБЛИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ
УЛСЫН ИХ ХУРАЛ “ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ” ТОГТООЛЫГ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛОВ
ОУУЗН-ээс 400 мянган швейцар франкийн тусламж олгохоор шийджээ
ЕРӨНХИЙ САЙД НЭГДҮГЭЭР АМАРЖИХ ГАЗРЫН ЗАСВАРЫН ХӨРӨНГИЙГ ШИЙДЭХЭЭ АМЛАЛАА
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР 800 САЯ ТӨГРӨГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
ЯАМДУУД ХАНДИВ ӨГӨВ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан