|
|
ЕРӨНХИЙ САЙД САХИЛГА, ДЭГ ЖУРАМ, ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛАХААР ҮҮРЭГ ӨГЛӨӨ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2009.12.14 /
|
Ерөнхий сайд С.Батболд Төрийн бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг өндөржүүлэх, өвөлжилтийн явцад гарч болзошгүй хүндрэлтэй асуудалд онцгой анхаарах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг дарга, төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг даалгавар өглөө.
Үүнд:
- төрийн бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг өндөржүүлэн, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг хуулийн хүрээнд аль болох хүртээмжтэй, шуурхай, чирэгдэлгүй хүргэж ажиллах талаар бодитой ажил зохион байгуулж тодорхой ахиц гаргах;
- Засгийн газрын шийдвэрээр гадаадад томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг дарга нар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар эрхэлсэн сайдаасаа зөвшөөрөл авсны үндсэн дээр гадаадад явж байх;
- ажлын байрандаа болон албан үүргээ гүйцэтгэж явах үедээ архи, согтууруулах ундаа хэрэглэх асуудлыг таслан зогсоож, зөрчсөн албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож байх;
- төсвийн хөрөнгийн зарцуулалтыг ил тод болгон батлагдсан хөрөнгөө зориулалтын дагуу хэтрүүлэхгүй зарцуулж үргүй зардлыг багасган хэмнэлтийн горимыг чанд сахиж ажиллах;
- аймаг бүр өвөлжилтийн байдал хүндэрсэн үед шуурхай арга хэмжээ авах, бодитой мэдээллээр хангах, гарч болзошгүй хүндрэлийг арилгах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий салбар ажлын хэсгийг Засаг даргаар ахлуулан байгуулж ажиллуулах;
- өөр аймаг, сумаас гэрээний дагуу отроор өвөлжиж байгаа малчдаас хууль бус татвар хураамж нэхэх, дарамт шахалт үзүүлэхгүй байх талаар холбогдох арга хэмжээ авах;
- отроор өвөлжиж байгаа малчдад үйлчилгээг шуурхай хүргэх, тэдгээрийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, хүн, малыг эмчлэх, тэдэнд хүнс, бараа, материалын худалдаа, үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг тогтмол авч байхыг даалгалаа гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРТ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
|
|
ӨМНӨГОВЬ АЙМАГТ ТОМУУГИЙН А ХҮРЭЭНИЙ /H1N1/ ВИРУС ТАРХАЖ БАЙНА
|
|
Ирэх оны 2 дугаар сард Монголын эдийн засгийн чуулга уулзалт болно
|
|
|
Засаг дарга нарын семинар болж байна
|
|
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРЫН СУРГАЛТ-СЕМИНАРЫН ҮЕЭР ХЭЛСЭН ҮГ
|
|
Ерөнхий сайд ХХААХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцав
|
|
|
|
|
|
|
|
|