Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРТ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2009.12.14 /
Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулиар баталсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг хугацаанд нь зохион байгуулж, үр дүнг дээшлүүлэх зорилгоор төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг даалгавар өглөө.

Үүнд:
-2010 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг төсөл, арга хэмжээ бүрээр энэ оны 12 дугаар сард багтаан баталж 2010 оны 2 дугаар сарын 1-ний дотор улсын хэмжээнд бүх тендер зарлагдаж, 4 дүгээр сарын 1-ний дотор тендер шалгаруулалтыг дүгнэж дуусган гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг нь эхлүүлсэн байх;
-тендер шалгаруулалтын онцгой журам болох харьцуулалтын болон гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэхдээ хууль зөрчихгүй байх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1.1 дэх хэсэгт заасан босго үнээс өндөр төсөвт өртөгтэй аливаа худалдан авах ажиллагааг нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулах;
-тендерийн урилга, үр дүнг Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим сүлжээнд /www.e-procurement.mn/ цаг хугацаанд нь бүрэн гүйцэд, үнэн зөв тавьж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үндэслэлийг нээлттэй, ил тод мэдээлж байх;
-захиалагч бүр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан захиалагчийн эрх, үүргийг бүрэн хэрэгжүүлж ажиллах;
-2010 оны хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг хугацаанд нь зохион байгуулж, ажлыг нь эхлүүлэх хүртэл хугацаанд яам, агентлаг, аймаг, нийслэлийн төсвийн ерөнхий менежерийг гадаадад томилолтоор явуулахгүй байх;
-Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулиар батлагдсан урсгал төсвийн болон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаархи дүнг улирал бүрийн дараа сарын 15-ны дотор Сангийн яаманд хүргүүлж байхыг даалгалаа гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ӨМНӨГОВЬ АЙМАГТ ТОМУУГИЙН А ХҮРЭЭНИЙ /H1N1/ ВИРУС ТАРХАЖ БАЙНА
Ирэх оны 2 дугаар сард Монголын эдийн засгийн чуулга уулзалт болно
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2009.12.16-нд болов
ЕРӨНХИЙ САЙД САХИЛГА, ДЭГ ЖУРАМ, ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛАХААР ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Засаг дарга нарын семинар болж байна
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРЫН СУРГАЛТ-СЕМИНАРЫН ҮЕЭР ХЭЛСЭН ҮГ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан