• Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах хөрөнгийг Сангийн сайдын багцаас гаргахаар шийдвэрлэв.
• Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид 2009 оны 12 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Данийн Вант Улсын Копенгаген хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи НҮБ-ын суурь конвенцийн талуудын 15 дугаар Бага хурлын Төр, засгийн тэргүүн нарын өндөр түвшний бүгд хуралдаанд оролцохтой холбогдон гарах зардалыг Сангийн сайдын багц дахь төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахаар тогтов.
• Сурдлимпийн наадам, чөлөөд бөхийн дэлхийн болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, жудо бөхийн оюутны универсиад, кикбоксын Азийн наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдад олгох мөнгөн шагналд шаардагдах 225.4 /хоёр зуун хорин таван сая дөрвөн зуун мянга/ сая төгрөгийг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргахаар боллоо.
• Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, Киотогийн Протоколийн Үндэсний зохицуулагч, олон улсын Дасан зохицох сангийн зөвлөлийн гишүүн Д.Дагвадоржийг Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элчээр томилов.