Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2009.12.04
/ мэдээг нийтэлсэн огноо : 2009.12.04 /
Ц.Сэргэлэнг ХХЕГ-ын даргаар томилов

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар  Засгийн газрын тохируулагч агентлаг- ХХЕГ-ын даргын албан тушаалд  Цэдэвийн Сэргэлэнг томилов. Ц.Сэргэлэн 1966 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.

• 1984-1989 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль, 1995-1997 онд Батлан хамгаалах Удирдлагын академи, 2000 онд ОХУ-ын Хилийн цэргийн академийн дэргэдэх дээд курс, 2007 онд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Цагдаагийн академийн курсийг тус тус төгссөн.

• Цэргийн оператив тактикч-команд штабын мэргэжилтэй

• Цэргийн шинжлэх ухааны магистр, англи, орос хэлний зохих мэдлэгтэй.

• Төрийн албанд 25 жил ажилласан.

• 1989-1992 онд Дорнод аймаг дахь Хилийн 0132 дугаар ангийн 3, 12 дугаар заставт байлдааны бэлтгэл сургуулийн орлогч, заставын дарга,

• 1992-1995 онд Замын-Үүд дэх 0108 дугаар ангид заставын дарга, Хилийн уулзалтын ахлах офицер, боловсон хүчин, 1997-2001 онд Сүхбаатар аймгийн Онгон суман дахь Хилийн 0184 дүгээр ангийн захирагч-хилийн төлөөлөгчийн орлогч, 2001-2006 онд Дорнод аймаг дахь хилийн 0132 дугаар ангийн захирагч-хилийн төлөөлөгч, 2006 оны 10 дугаар сараас ХХЕГ-ын дэд дарга, мөн оны 12 дугаар сараас Хилийн цэргийн штабын дарга, 2008 оны 10 дугаар сараас ХХЕГ-ын Захиргааны удирдлагын асуудал хариуцсан дэд даргаар ажиллаж байв.

ХХЕГ-ын даргаар ажиллаж байсан А.Баатарцогтыг гаргасан хүсэлтийг нь үндэслэн Засгийн газрын тохируулагч агентлаг- Хил хамгаалах ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөв.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН СЭЛЭНГЭ АЙМГИЙН АТАР ГАЗАР ЭЗЭМШСЭНИЙ 50 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛД ХЭЛСЭН ҮГ
Ерөнхий сайд Атар газар эзэмшсэний 50 жилийн ойд оролцлоо
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ХИЙСЭН “БАЙГАЛЬ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ-БИДНИЙ ИРЭЭДҮЙН БАТАЛГАА” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ХЭЛСЭН ҮГ
Монголын Мянганы сорилтын сангийн удирдах зөвлөл ээлжит хурлаа хийлээ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2009.12.03
Засгийн газрын ажлын хэсэг хуралдлаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан