Монгол Улсын Ерөнхий сайдын Сингапур улсад хийж байгаа айлчлалын хүрээнд тус үзэсгэлэнгийн нээлт болсон юм. Монголын тухай ойлголтод чухал ач холбогдол бүхий энэ үзэсгэлэнг Сингапурын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй жуулчдын төв Марина Сандс музейд нээжээ. Дэлхийг тойрон аялах чадамжтай энэ үзэсгэлэн АНУ-ын Хюьстон хотоос дөнгөж ирээд байгаа нь энэ байлаа.XIIIзууны үеийн зэр зэвсэг, XVIIзууны үеийн эмэгтэй хүний шарил гэх мэт сонирхолтой 200 гаруй үзмэр тавигдсан байв.