Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
С.БАТБОЛД: ХАМТАРСАН НИСЛЭГ НЬ ХОЁР ОРНЫ НАЙРАМДАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ИЛЭРХИЙЛЭЛ ЮМ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.03.22 /
Монгол хvн сансарт ниссэний болон Монгол, Оросын сансрын хамтарсан нислэгийн 30 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Монгол Улсын хөдөлмөрийн баатар М.Ганзориг болон ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Владимир Александрович Жанибеков нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ойг тохиолдуулан манай улсад хүрэлцэн ирсэнд Ерөнхий сайд уулзалтын эхэнд зочдодоо талархал илэрхийлээд хамтарсан нислэг нь хоёр орны найрамдал, нөхөрлөлийн илэрхийлэл болсон томоохон үйл явдал. Цаашид манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, тэр дундаа сансрын салбарт улам идэвхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэлээ.

ЗХУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков төлөөлөгчдийг хүлээн авч уулзсанд Ерөнхий сайдад талархаж байгаагаа илэрхийлээд 30 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэж, Монголын ард түмэн биднийг урьсанд гүнээ талархаж  байна. Оросын ард түмэн Монголын талаар сайнаар дурсаж, сайн найзаа хэмээн хүндэлж явдаг. Дайны хүнд хэцүү үед Монголчууд бидэнд тусалж байсныг одоо хүртэл санан дурсаж, талархаж явдаг гэлээ. Хамтарсан нислэгийн ойд зориулан Монголбанкнаас сансрын нисэгчийн дүрс бүхий дурсгалын зоос гаргасныг Монгол Улсын Баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа Засгийн газрын тэргүүнд гардууллаа. 

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын хуралдаан 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
ЯПОНЫ АРД ТҮМЭНД ХАНДИВ ӨРГӨВ
М.ЭНХБОЛД: ЯПОНД БАЙГАА ИРГЭДТЭЙГЭЭ ХОЛБОГДОХ, ҮНЭН БОДИТ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ АЖИЛЛАГААГ ШУУРХАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд гурван тал хамтран ажиллахаар боллоо
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИЛГЭЭЛТ
Хэдэн хүнийг ажилтай болгосноор нь ажлыг дүгнэнэ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан