Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Монголын Хөрөнгийн биржийг хөгжүүлэхдээ сургалтад түлхүү анхаарахыг Ерөнхий сайд хүслээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.04.06 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Лондонгийн Хөрөнгийн биржийн ерөнхийлөгч Хавер Роле тэргүүтэй тус биржийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 200 гаруй жилийн түүхтэй, зах зээлийн багтаамж, арилжааны хэмжээ, нэр хүндээрээ дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд багтах Лондонгийн Хөрөнгийн биржийн удирдлагуудтай хийсэн уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа гэдгээ хэлээд манай улсын хоёрдогч зах зээл болох хөрөнгийн зах зээлийг шинэчлэхэд ширүүхэн өрсөлдөөнөөс шалгарсан Лондонгийн Хөрөнгийн биржийн туршлага үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн энэхүү шинэчлэлтийн эцсийн дүнд Монгол Улс, монгол хүн хожих ёстой гэдгийг онцлоод шинэ техник технологи нэвтрүүлэх, гаднын томоохон хөрөнгө оруулагчдыг Монгол руу татах болон уул уурхай, дэд бүтэц зэрэг төслүүдэд анхаарахын зэрэгцээ монгол хүмүүсийг сургах энэ чиглэлийн мэдлэгийг нь дээшлүүлэхэд түлхүү анхаарал тавьж ажиллахыг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн захилаа. Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтран ажилласнаар үнэт цаасны арилжаа явуулах,  орчин үеийн цогц системийг нэвтрүүлж, Монголын хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчин, дэд бүтэц, техник технологи, боловсон хүчний чадавхи олон улсын стандартад хүрнэ гэдэгт итгэж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ.

Лондонгийн Хөрөнгийн биржийн Ерөнхийлөгч ноён Хавер Роле, цаг гарган хүлээн авч уулзаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайдад талархлаа илэрхийлээд Лондонгийн хөрөнгийн бирж дэргэдээ Академитай, үүгээрээ дамжуулан монгол иргэдийг сургах, Монголын Хөрөнгийн биржийн залуу боловсон хүчнийг бэлтгэхэд таны захисанчлан түлхүү анхаарна гэдгээ хэллээ. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчид орон зай, цаг хугацаанаас үл хамааран Монголын Хөрөнгийн бирж өндөр хурдны платформд холбогдож, арилжаанд хямд өртгөөр, урт хугацаанд, үр ашигтай оролцон, хөрөнгийн захаас бодит өгөөж хүртэх боломж бүрдэнэ.

Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагууд дотоодын хөрөнгийн захаар дамжуулан гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас урт хугацааны, өртөг багатай санхүүгийн эх үүсвэр татах боломж бүрдэж, цаашлаад Улаанбаатар-Лондон-Торонтогийн 24 цагийн арилжааны бүсэд холбогдон, олон улсын санхүүгийн зах зээлд гарах боломж нээгдэх болно гэж Лондонгийн Хөрөнгийн биржийн Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзахдаа хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.      



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Монгол Улсын Засгийн газрын хуралдаан 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛ ХҮНИЙ ХӨГЖИЛД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА
“100,000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд барилгын салбарынхан нэгдсэн зохион байгуулалтад орох шаардлагатай гэлээ
“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ИЙН АЖИЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЖИГДЭРЧЭЭ
ХОНКОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН ЭСРЭГ АМЕРИКЧУУДТАЙ ХАМТ ТЭМЦЭНЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан