Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Улсынхаа хөгжлийн түлхүүр байхыг оюутнуудаас хүслээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.04.12 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд сурлага, спорт, урлагийн амжилтаараа үеийнхнээ манлайлсан шилдэг 36 оюутанд нэрэмжит тэтгэлгээ гардууллаа. Энэхүү арга хэмжээ өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд болсон юм. Шилдэг оюутнуудад гардуулсан өргөмжлөлд “Оюуны эрдэмд шамдан суралцаж, авьяас билэг, идэвх зүтгэлээрээ олон мянган оюутны үлгэр дууриал болсон амжилтыг тань үнэлж Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт оюутнаар өргөмжлөв” гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэтгэлэг хүртэж буй оюутан залууст хандаж, Монгол Улс боловсролын салбарт онцгой анхаарал хандуулж байгаа. Монгол Улсаа хөгжүүлэхийн тулд эхлээд монгол хүнээ хөгжүүлэх учиртай. Бурхны авралаар бидэнд уудам сайхан газар нутаг, байгалийн баялаг, мал сүрэг, бусад орны хөгжсөн туршлага гээд байна. Энэ бүхнийг хөгжил болгох, өрсөлдөх, хөрвөх чадвартай, ажилдаа хариуцлагатай ханддаг, ажиллаж чаддаг хүн бол Монгол Улсын хөгжлийн түлхүүр юм гэлээ.

Мөн сонгож эзэмшиж байгаа мэргэжилдээ өндөр амжилт гаргаж, нөр их хичээл зүтгэлээр ийм амжилтад хүрсэн оюутнуудтай уулзаж буйдаа, тэднээр бахархаж байгаагаа Засгийн газрын тэргүүн илэрхийлээд амжилтаа улам бататгаж, үеийн залуучууддаа үлгэр болж, дэлхийд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, улсынхаа хөгжлийн түлхүүр болохыг ахын хувьд, Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар нэрэмжит тэтгэлэг хүртсэн оюутнуудаас хүслээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журмын дагуу болзол хангасан оюутан тус бүрт сар бүр 80,000 /наян мянган/ төгрөгийг 10 сарын турш өгдөг юм. Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 2009 онд анхлан 20 оюутанд өгсөн бол 2010 онд 35, энэ жил буюу 2011 онд 36 оюутанд олгосноор 91 залуус хүртээд байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгээр суралцах оюутнуудын нэрсийг толилуулъя.

    Овог нэр

    Сургууль

Мэргэжил

Анги

1

  Сандаг Ганхүү

   МУИС-ОУХС

олон улсын харилцаа

4

2

  Лхагвасүрэн Ганцоож

   ШУТИС-КТМС 

санхүүгийн удирдлага

4

3

  Аюурзана Отгонбаатар

   ХААИС-ИС

инженер багш

4

4

  Пүрэвдорж Баясгалан

   ЭМШУИСМагистрант

хүний их эмч

7

5

  Алтанцоож Азжаргал

   МУИС-Улаанбаатар ИС 

Сэтгүүлзүй

4

6

  Оюунтөгс Эрдэнэболор

   СЭЗДС

нягтлан бодох бүртгэл

3

7

  Батжаргал Цасчихэр

   СЭЗДС

нягтлан бодох бүртгэл

3

8

  Нармандах Аззаяа

  АчАУДС

хүний их эмч

6

9

  Өлзийпүрэв Шинэхүү

  Их Монгол ДС

  аялал жуулчла-лын менежер

3

10

  Энхмөрөн Бөртэ

  МУИС-ГХСС

Япон орон судлал

3

11

  Цогтгэрэл Мөнхтуул

  ХААИС-МЭБС

малын эмч

3

12

  Цэнджав Азцоож

  МУБИС-БУС

багш

4

13

  Энхжаргал Ундармаа

  МУБИС-МаСС

багш

4

14

  Батбаатар Баасанжав

  МУБИС-Багшийн сургууль

багш

4

15

  Шагдарсүрэн Сайндэлгэр

  АчАУДС, Эмчилгээ

хүний их эмч

6

16

  Булган  Өлзий-Эрдэнэ

  ШУТИС-КТМС  

программхангамжийн инженер

4

17

  Даваасүрэн Цэрэннамжил

  МУИС-Завхан салбар

Нягтлан бодох бүртгэл

4

18

  Ганбаатар Цэрэндаш

  ХААИС-ЭЗС 

Маркетинг менежмент

3

19

  Отгонбаяр Цэцэн

  ЭМШИУС-НАСС

хүний их эмч

5

20

  Нямдорж Хангайцэцэг

  СУИС-РТС

сэтгүүлч

3

21

  Батсүх Ууганбаяр

  МУБИС-МоСС

утга зохиолын ажилтан сэтгүүлч

4

22

  Сэр-Од Золбаяр

  Орхон Их сургууль

нийгмийн ажилтан

4

23

  Сүхээ Билгүүн

  Шихихутуг ХЗДС

эрх зүйч

4

24

  Батсайхан Даариймаа 

  Этүгэн дээд сургууль

 нягтлан бодох бүртгэл

3

25

  Батсүх Ганбат

  МУИС-МХСС 

монгол судлаач

3.8

26

  Батсайхан Пэрэнлэйдамба

  МУБИС-МаСС 

багш

4

27

  Цэнджав Амарсанаа

  Шихихутуг ХЗДС

эрх зүйч

4

28

  Батболд Батжаргал

  ШУТИС-МХТС

мэдээллийн технологи

3

29

  Батбаяр Булган

  ШУТИС-БИАС 

барилгын инженер

3

30

  Рэнцэндорж Энхдэлгэр

  Тэнгэр ДС

төрийн захиргаа удирдлага

3

31

  Энхбат Энх-Амгалан

  Тэнгэр ДС

нягтлан бодох бүртгэл

3

32

  Самбуу Батцэцэг

  Дизайн урлагийн дээд сургууль

архитектур

3

33

  Дандар Уянга

  ЭМШИУС-НАСС

хүний их эмч

4

34

  Батсайхан Халиун

  ШУТИС-ХБС

техникийн мэргэжлийн орчуулагч

3

35

  Ганзориг Тамир

  Хөгжим бүжгийн коллеж

хийлч

1

36

  Дуламсүрэн Саран

  Хөгжим бүжгийн коллеж,  

төгөлдөр хуурч

1

 

.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Боловсрол ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
УНГАРЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМЫГ НЭЭН АЖИЛЛУУЛАХ АСУУДЛЫГ ЭРГЭЖ ХАРАХЫГ ХҮСЛЭЭ
Кембрижийн стандартыг нутагшуулах ажил бодит боллоо
XX зуунд нэвтрүүлсэн Зөвлөлтийн боловсролын тогтолцоог XXI зуунд Кембрижийн олон улсын стандартаар солих галт тэрэг хөдөллөө
ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА
ӨМНӨДЭЛГЭРЧҮҮД ЗҮҮН БҮСДЭЭ ТЭРГҮҮЛЖ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ /ЗАГВАР/ СУМААР ШАЛГАРЛАА
“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлын үр дүнгийн талаар УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хийсэн мэдээлэл
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан