Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
С.БАТБОЛД АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ИХ АЯНД ХАМТДАА ЗҮТГЭХИЙГ УРИАЛЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.05.15 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011оны 5-р сарын 15-ны өдөр “Цэвэр агаар бэлэглэе” өдөрлөгт оролцож эрчим хүчний хэмнэлттэй зуухны анхны галыг өрдлөө. Засгийн газрын тэргүүн энэ үеэр хэлэхдээ хэдийгээр урин дулаан цаг ч гэлээ удахгүй бид өвөлтэй золгоно. Нийслэлчүүдийн санааг хамгийн их зовоож байгаа асуудал яах аргагүй утаа. Үүнийг бид хамтдаа шийдвэрлэх ёстой гээд Хамтарсан Засгийн газар 2009 оноос эхлэн утааны асуудлыг шийдвэрлэхээр зорилт тавин ажиллаж, АНУ-аас үзүүлж байгаа дэмжлэг туслалцааг Улаанбаатар хотын утааг бууруулах асуудалд чиглүүлэхийг Мянганы сорилтын сантай ярилцаж тохироод байна.

АНУ-ын Мянганы сорилтын сан манай улсад 285 сая америк долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болж үүнээс 47,2 сая америк долларын  санхүүжилтийг агаарын бохирдлыг бууруулах “Цэвэр агаар” төсөлд оруулахаар шийдвэрлэсэн. Үүний дүнд энэ ажлыг 2010 оноос Чингэлтэй дүүрэгт эхлүүлж өнөөдөр бид энэхүү төслийн хүрээнд утааг 80 хувиар бууруулах утаагүй зуухыг танилцуулах арга хэмжээг зохион байгуулж байна гэлээ. Мөн тэрээр Засгийн газар энэхүү хэмнэлтэд зуухыг үндсэн үнээс нь 45-77 хувийг хөнгөлөлттэйгээр иргэдэд олгоно. Энэ нь цэвэр агаар хүсч байгаа иргэн бүрт айл өрх бүрт олгож байгаа урамшуулал юм гээд, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах аянд хамтдаа зүтгэхийг уриаллаа.

Төслийн хүрээнд урьдчилсан байдлаар энэ онд нийслэлийн 70 гаруй мянган өрхийг энэхүү утаагүй зуухаар хангаад зогсохгүй цаашид нийслэлийн гэр хорооллын бүх айл өрхийг эрчим хүчний хэмнэлтэт  зуухаар хангах зорилт тавин ажиллаж байна.  Өнөөдөр нэг айл өрх нийт орлогын 40 хувийг түлээ нүүрсэнд зарцуулж байгаа гэсэн судалгаа бий. Тэгвэл үүнийг дор хаяж 30 хувиар хэмнэнэ гэсэн тооцоог мэргэжилтнүүд  гаргажээ. “Цэвэр агаар” төслийн хүрээнд хийгдэж байгаа энэхүү зуух нь 5-8 ханатай гэрийг халаахаас гадна амины орон сууцанд хэрэглэх бололцоотой.

Чингэлтэй дүүргээс эхэлж байгаа энэ төсөл ирэх 10-р сар гэхэд нийслэлийн дөрвөн дүүрэгт хэрэгжинэ. Засгийн газар Мянганы сорилтын сантай хамтран байгуулсан гэрээний дагуу 45-77 хувийг санхүүжүүлнэ. Тухайлбал жижиг зуух авсан тохиолдолд үлдэж байгаа 70 гаруй мянган төгрөгийг  иргэд өөрсдөө төлнө. Мөн бэлгийн картаар ах эгч, найз нөхөд, байгууллагынхаа ажилтан албан хаагчдад энэхүү эрчим хүчний хэмнэлттэй зуухыг авч өгөх бүрэн боломжтой. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хүн бүхний хүчин чармайлт чухал учраас энэ ажил идэвхтэй оролцохыг Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт энэ үеэр хэллээгэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МАНАЙ 2 ТАМИРЧИН ОЛИМПИЙН ЭРХЭЭ АВААД БАЙНА
Засгийн газрын хуралдаан 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРТ ЕВРОП СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Монгол улсын хөгжлийн түүх нэгээр нэмэгдлээ
ТӨР, ЗАСГААС НИЙСЛЭЛ ХОТЫГ БҮХ ТАЛААР ДЭМЖИНЭ
АЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ӨРСӨЛДӨХ ЧАДАВХЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан