Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Монголын эдийн засгийн өндөр хурдтай хөгжил Шведийн сонирхлыг татаж байна
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.11.08 /

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Шведийн Вант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Ларс Фрэдэнийг хүлээн авч уулзан, Монгол Швед хоёр улсын  харилцаа, худалдаа эдийн засгийг хөгжүүлэх асуудлаар ярилцлаа. Манай хоёр улс уламжлалт найрамдалт харилцаатай. Энэхүү харилцааг улам бэхжүүлэхэд гүүр болох Монгол Улсын Элчин сайдын яамыг өнгөрсөн жил Стокгольм хотноо нээсэн бөгөөд Элчин сайдын яамыг нээхэд Шведийн Засгийн газар дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархаж байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд тэмдэглээд Улаанбаатар хотноо Шведийн Элчин сайдын яамыг нээн ажиллуулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Швед бол техник технологи, НОУ ХАУ өндөр хөгжсөн орон. Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Засгийн газрын тэргүүн С.Батболд дурдаад уул уурхай төдийгүй боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Ноён Элчин сайд Ларс Фрэдэн хэлсэн үгэндээ Монголын эдийн засгийн өндөр хурдтай хөгжил нь Шведийн ажил хэрэгч хүмүүсийн анхаарлыг татаж буйг уулзалтын үеэр онцолж байлаа. Энэхүү уулзалтын үеэр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хүрээнд хамтран ажиллах асуудлаар мөн ярилцсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Монгол хүүхдүүд “Мөрөөдлийн баг”-тай болно
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭЖ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС СЭРГИЙЛНЭ
МАНАЙ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ХАМГИЙН ТОМ ТҮНШ НЬ БНХАУ ХЭВЭЭР БАЙНА
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путинээс баярын мэндчилгээ ирүүлжээ
МОНГОЛ УЛС ГУРИЛ, ТӨМСНИЙХӨӨ ХЭРЭГЦЭЭГ ДОТООДООС БҮРЭН ХАНГАЖ БАЙГААД БАЯР ХҮРГЭВ
Монгол улс бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоно
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан