Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Говь-Алтай аймгийн засаг дарга батламжаа авлаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.11.01 /
Тус аймгийн Засаг даргаар өнгөрсөн есдүгээр сард томилогдсон ,залуухан шинэ дарга   Ш.Амгаланбаяр Монгол улсын Ерөнхий сайдаас өнөөдөр батламжаа гардан авлаа. Ерөнхий сайд түүнд  хариуцлагатай албанд  томилогдсонд нь баяр хүргээд, тус аймгийн дэд бүтцийн хангамжийг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлж ажиллахыг зөвлөлөө. Түүнчлэн Алтай нутгийн зарим иргэд алтны ордын илэрцийг гар аргаар ашиглах хүсэлтийг орон нутгийн удирдлагад удаа дараа тавьсан ч түүнийг нааштай шийдвэрлэж өгөхгүй алтны хайгуулын лизенцийг хууль бусаар хотын компанид олгуулахыг дэмжсэн гэх гомдол Засгийн газарт ирсээр байна. Засгийн газраас гар аргаар алт олборлох түр журам гарсныг биелүүлж, иргэдийн хүсэлтийг боломжийн хэмжээнд хангаж ажиллахыг зөвлөөд  Бургастайн хилийн боомтыг иж бүрэн стандартын түвшинд хүргэх үүргийг ч өгөөд амжсан юм.

Ш.Амгаланбаяр нь 1965 онд Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн. 1982-1987 онд ЗХУ-ын (хуучнаар) Калининград хотын Цэргийн инженерийн дээд сургуулийг цахилгаан хангамжийн инженер мэргэжлээр төгсчээ. 2009 онд ШУТИС-ийг цахилгаан хангамжийн магистр, 2008-2010 онд Удирдлагын академид төрийн удирдлагын магистрийг тус тус хамгаалсан байна.

Энэтхэгийн Дели хотноо мэргэжлийн сургуульд хот байгуулалт, дэд бүтцийн төлөвлөлтийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Ардын армийн 199 дүгээр ангид багш, салаан захирагч, Улаанбаатар хотын ДШСГ-т инженер, хөргүүлийн комбинатад автоматик инженер, МИАТ компанид цахилгааны инженер зэрэг ажлуудыг хийж байсан. Түүнчлэн Улаанбаатар хотын  Захирагчийн ажлын албанд ерөнхий инженер , 2009 оноос Монгол улсын Ерөнхийлөгчийн хот байгуулалтын асуудал хариуцсан зөвлөх зэрэг ажлуудыг хийж байсан байна. гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Монгол Улс хорт хавдрыг эмчлэх загвар орон болно
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАР ДАХЬ ХАРИЛЦААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр болж дараах шийдвэрүүдийг гаргав
УРАНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР ЯРИЛЦАВ
ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Монголчууд Тусгаар тогтнолын талбайтай боллоо
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан