Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ОХУ-ын “РосАтом” корпорацийн ерөнхийлөгч С.В.Кириенког хүлээн авч уулзан ураны салбарт хамтран ажиллах талаар ярилцав.
Энэ салбарт хамтарсан компани байгуулж цаг алдалгүй ажилд нь оруулах нь чухал гэдэгт талууд санал нэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.