Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 371 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Шадар сайд М.Энхболд, НИТХ-ийн дарга Т.Билэгт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нар 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
Мөн УИХ-ын гишүүд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдлага, Монгол Улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, ард иргэдийн төлөөлөл хүндэтгэл үзүүллээ.
Өндөр гэгээн Занабазар 1639 онд Өвөрхангай аймгийн Ширээ цагаан нуурт Номын өргөөгөө байгуулсан нь өнөөгийн Нийслэл Улаанбаатар хотын суурь болсон юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.