|
|
ЕРӨНХИЙ САЙД НИЙСЛЭЛ ХОТОД АЖИЛЛАНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.05.03 /
|
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 5 дугаар сарын 4-ний өдөр буюу Мягмар гарагт нийслэл хотод ажиллана. Тэрээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 300 айлын орон сууцны шав тавих ёслолд оролцон өрхийн бичил аж ахуйг дэмжих “Êоулд Агро” төслийн үйл ажиллагаатай танилцана. Ерөнхий сайд эмийн хангамж, чанар, ханш, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнэ ямар байгаатай танилцаж, иргэд, худалдаа эрхлэгчдийн санал бодлыг нь сонсохоор эмийн сан, “Таван Эрдэнэ“ захаар орох юм.
Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жаст Агро” компаний “Мах маркет” үйлдвэрийн үйл ажиллагаа болон нийслэлүүдийн хэрэгцээнд зориулсан нөөцийн махны бэлтгэсэн байдал, чанартай танилцана. Дараа нь нийслэлийн нутгийн захиргааны “Хангарьд” ордонд нийслэлийн удирдах ажилтнуудтай уулзалт хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
“МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД” VI ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
|
|
Ерөнхий сайд С.Батболд Нийслэлийн хоёр дүүрэгт ажиллав
|
|
ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭРТ 2 ХҮН АМЬ НАСАА АЛДААД БАЙНА
|
|
|
С.Батболд: Бидний хамтын зүтгэл үр дүнгээ өгөх нь эргэлзээгүй
|
|
Ерөнхий сайдад Эбертийн сангийн Ерөнхийлөгч бараалхав
|
|
|
|
|
|
|
|
|