Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
“МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД” VI ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.05.04 /
Хилийн чанадад суугаа Монгол Улсын иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах Зөвлөл,  Их Британи  дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Британийн Монголчуудын холбоо хамтран “Монгол орны хөгжилд” сэдэвт чуулга уулзалтыг 2010 оны тавдугаар сарын 2-нд Лондон хотноо амжилттай зохион байгууллаа. ИБУИНВУ-д  Монгол Улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Алтангэрэл чуулганы ажиллагааг нээж хэлэхдээ “Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах Зөвлөл Монгол орноос анх удаа чуулганд цахим хэлбэрээр оролцож буйг сайшааж, цаашид тус Зөвлөлөөс биечлэн оролцож, гадаадад амьдарч буй иргэдийнхээ тулгамдаж буй асуудал, санаа бодлыг сонсож, дүн шинжилгээ хийж, нэгдсэн зохион байгуулалтад оруулах, туслалцаа дэмжлэг үзүүлэх талаар Засгийн газраас олон арга хэмжээ авна гэдэгт найдаж байна” гэлээ. Зургаа дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдсан энэ удаагийн чуулганд хамгийн олон буюу 23 илтгэл хэлэлцэгдсэн бөгөөд эдгээрийг товхимолд эмхэтгэж олон нийтэд хүргэх юм байна.
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд С.Батболд Нийслэлийн хоёр дүүрэгт ажиллав
ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭРТ 2 ХҮН АМЬ НАСАА АЛДААД БАЙНА
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 5 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
ЕРӨНХИЙ САЙД НИЙСЛЭЛ ХОТОД АЖИЛЛАНА
Мэндчилгээ
С.Батболд: Бидний хамтын зүтгэл үр дүнгээ өгөх нь эргэлзээгүй
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан