|
|
БИЗНЕСИЙН ОРЧНЫ ШИНЭТГЭЛИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.01.22 /
|
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Бизнесийн орчны шинэтгэтгэлийн жил”-ийн үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийн анхдугаар хуралдааныг удирдав. Ерөнхий сайд Зөвлөлийн бүрэлдэхүүнд хандаж “… энэ ажлыг уриа лозун болгохгүйн төлөө анхааран идэвх зүтгэл гаргаж бодитой, үр дүнтэй ажил хэрэг болгох хэрэгтэй юм. Бизнесийн орчныг тогтвортой, ойлгомжтой болгох, иргэд, аж ахуйн нэгж бизнес эрхлэхийн тулд хүлээж суудаг биш, үйл ажиллагаанд шууд оролцдог, хяналт тавьдаг, тийм боломжийг хангасан орчныг бүрдүүлэх ёстой.
Үүний тулд тодорхой хууль, дүрэм, журамд өөрчлөлт оруулах шаардлага гарах нь мэдээж бөгөөд энэ чиглэлээр эрх бүхий байгууллагууд богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай” хэмээн онцлов. Төлөвлөгөөний төсөл нь Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг “Бизнес эрхлэх нь” тайланд суурилсан бөгөөд Монгол Улсын бизнесийн орчинд тулгамдаж байгаа үндсэн асуудлуудыг “Бизнес эхлүүлэх”-ээс “Бизнес хаах” хүртэл 10 тулгуур үзүүлэлт, үе шат бүрээр нь тодорхойлон авах арга хэмжээг нарийвчлан тусгажээ.
Төлөвлөгөө хэрэгжсэнээр:
• Бизнес эрхлэх хууль, эрх зүйн нөхцөл сайжирч, санхүүжилтийн шинэ боломж бололцоог бий болгон, санхүүгийн эрсдэл зардлыг бууруулна.
• Бизнес эрхлэх үйл ажиллагааг хөнгөвчилснөөр бизнес эрхлэгчдийн цаг хугацааг хэмнэж, бизнесийн үйл ажиллагааны үргүй зардал, эрсдлийг бууруулна.
• Бизнес эрхлэх боломж өргөжсөнөөр, зах зээлд шинээр орж ирэх компанийн тоо нэмэгдэж бизнесийн эрүүл, шударга өрсөлдөөн бий болно.
• Одоо байгаа бизнесийн байгууллагуудын хувьд зах зээлээ өргөжүүлэн, үйл ажиллагаагаа идэвхжүүлэх боломж бүрдэж ажлын байрны тоо нэмэгдэнэ хэмээн үзэж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
УЛСЫН ХЭМЖЭЭНД НЭГ САЯ ГАРУЙ ТОЛГОЙ МАЛ ХОРОГДООД БАЙНА
|
|
НУТГИЙН ЗӨВЛӨЛҮҮД ХАНДИВ ЦУГЛУУЛЖ БАЙНА
|
|
СОЛОНГОСЧУУД ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАЛАА
|
|
|
ЕРӨНХИЙ САЙД АМБАН ЗАХИРАГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
|
|
ЕРӨНХИЙ САЙД САЙХАН БИЧИГТЭНД ШАГНАЛ ГАРДУУЛАВ
|
|
Засгийн газрын ээлжит 5 дугаар хуралдаан болж олон чухал асуудал хэлэлцэн шийдвэр гаргав.
|
|
|
|
|
|
|
|
|