Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЕРӨНХИЙ САЙД АМБАН ЗАХИРАГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.01.22 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр ОХУ-ын Воронеж мужийн амбан захирагч бөгөөд Монгол Улстай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал эрхэлсэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай үүрэг гүйцэтгэгч төлөөлөгч А.В.Гордеевийг хүлээн авч уулзав. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа 2009 онд ихээхэн үр дүнтэй байсныг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев, Засгийн газрын дарга В.В.Путин болон бусад өндөр албан тушаалтан Монгол Улсад айлчилсныг онцоллоо.

Монгол Улс ОХУ-тай харилцах харилцаандаа цаг ямагт тэргүүлэх ач холбогдол өгдөг бөгөөд харилцаа, хамтын ажиллагааны шинэ зорилтуудыг  хэрэгжүүлэхийн төлөө чармайлт гарган ажиллаж байна гэв. Воронеж мужийн амбан захирагч А.В.Гордеев ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путины мэндчилгээг Ерөнхий сайдад уламжлаад харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв.

ОХУ цаашид төмөр зам, цөмийн эрчим хүч, уран, санхүүгийн салбар дахь харилцаандаа ач холбогдол өгч байгаа бөгөөд энэ чиглэлээр хийж буй болон хийх ажил багагүй байна гэв. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд амбан захирагчтай санал нэг байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагаа харилцан ашигтай, үр дүнтэй байх нь чухал гэв хэмээн  Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
БИЗНЕСИЙН ОРЧНЫ ШИНЭТГЭЛИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ
УЛСЫН ХЭМЖЭЭНД НЭГ САЯ ГАРУЙ ТОЛГОЙ МАЛ ХОРОГДООД БАЙНА
НУТГИЙН ЗӨВЛӨЛҮҮД ХАНДИВ ЦУГЛУУЛЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД САЙХАН БИЧИГТЭНД ШАГНАЛ ГАРДУУЛАВ
Засгийн газрын ээлжит 5 дугаар хуралдаан болж олон чухал асуудал хэлэлцэн шийдвэр гаргав.
Монголын силикон ваалий-цахиуран хөндий байгуулна
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан