Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Эрдэнэцогтынхон 770 тн өвс, 24 тн тэжээл хүслээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2009.12.03 /
Засгийн газрын ажлын хэсэг Баянхонгор аймгийн өвөлжилт хүндрэлтэй байгаа Эрдэнэцогт сумаар оров. Гантай байсан болохоор малчид маань өнөө жил 20 тн өвс, 24 тн гар тэжээл бэлдсэн. Энэ бол 62000 богийг нэг өдөр л тэжээхэд хүрэлцэх төдий зүйл. 11  дүгээр сард цас орж, нийт нутгийн 45 хувь нь мал билчээхэд хүндрэлтэй болсон. Архангай аймгийн Булган, Цэнхэр сумдад 20-иод мянган мал отроор өвөлжиж байгаа. Цасны зузаан 15 см. Малчид бэлтгэсэн жаахан өвс, тэжээлээ малдаа өгөөд дуусч байна. Аймгаас 3 тн тэжээл, 8 тн өвс өгсөн. Чанар нь тааруухан юм гэж сумын Засаг дарга Ц.Төмөрбаатар ярилаа.

Эдний сум аймагтаа хамгийн олон хүнтэй нь аж. 4210 хүнтэй, 130-аад мянган малтай юм байна. Тус суманд 770 тн өвс, 24 тн хүчит тэжээл хэрэгтэй гэж Засаг дарга нь хэллээ. Бас отроор яваа малчдаа эргэхэд 500 мянган төгрөг, багийн холбоогоо ажиллуулахад 900 мянган төгрөг хэрэгтэй байгааг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Холбоогоо ажиллуулахад 8 аккумлятор авах шаардлагатай юм байна. Малаараа л амьдарч байгаа болохоор юу юуны тухгүй нядалмааргүй байна. Сүүлийн жилүүдэд өвс ургаагүй. Хадлан авч чадахаа больсон. Цас хунгарлаад хүн даахаар боллоо. Өвс тэжээл хэрэгтэй байна. Мал өвс олж идэх санаатай хошуугаа цас руу нүдээ хүртэл шургуулсаар халцарч байна. Цас нэмэж ороод малчид руу машин очих боломжгүй болчихвол яана даа хэмээн малчин Бүргэдэй гуай хуучиллаа.

Газрын гарц муу, мал туранхай, өвс тэжээл нөөцөлсөн юмгүй. Сумаасаа 10 боодол өвс авсан, түүгээрээ л аргалж байна. Мөнгөгүй болохоор өвс тэжээл авах санаатай хэдэн мал нядалсан гэж малчин Г.Доржоо гуай ярив. Уулзсан малчид иймэрхүү л зүйл ярьж байна. Тус сум цас орж зуд болсноор одоогоор 500-гаад мал хорогджээ. Аймгаас өвс авахад нэг боодол нь 6-7 мянган төгрөг байдаг гэж малчид ярьж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны ажилтан Т.Нэргүй мэдээллээ.

Мэдээний бүлэг: Орон нутагт , Баянхонгор ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Малчдад өвс, тэжээл нэн яаралтай хэрэгтэй байна
ЗАВХАН АЙМАГТ ӨВӨЛЖИЛТ ХҮНДРЭЭД БАЙНА
Засгийн газрын ажлын хэсэг хуралдлаа
Бод малаа бүгдийг нь суурилан оторложээ
Засгийн газрын ажлын хэсэг хөдөө орон нутагт ажиллав
Цас орсон ч тэд түүртсэн янзгүй
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан