Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Хүнсний аюулгүй байдлыг Европын норм стандартын тэргүүлэх чиглэл болгоход санал нэгдлээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.03.15 /
Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Европын комиссын Бээжин дэх төлөөлөгчийн газрын тэргүүн Maрkус Eдерер, болон Улс төрийн газрын зөвлөх Ф.Мадурауд, Монголыг хариуцсан хэлтсийн дарга М.Реүзинг, Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн атташе У.Фингелтон нарын хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Тэргүүн шадар сайд ноён Маркусыг томилогдон ажиллах болсон нь хоёр талын хамтын ажиллагаанд олон дэвшилтэт зүйлийг бий болгох нь гарцаагүй хэмээн үзэж байгаа илэрхийлэн баяр хүргэлээ.

Тэрээр “Бидний хамтын ажиллагаа сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа. Тэр дундаа Монгол улс зах зээлийн нийгэмд шилжээд 20 жил болж байгаа ч хэрэгжиж чадаагүй олон асуудал биднийг хүлээж байна. Үүний нэг нь Европын норм стандартыг Монголд нэвтрүүлэх асуудал юм. Энэ асуудлыг хэрэгжүүлэхэд та бүхэн чин сэтгэлээсээ тусалж байгаа төдийгүй тодорхой квотоор монголын бараа бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа нь бидэнд томоохон дэмжлэг болж байна” хэмээн талархал илэрхийллээ.

Ноён Маркус Тэргүүн шадар сайдыг Европын норм стандартыг Монголд хэрэгжүүлэх ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд маш хурдтай олон ажлыг хийж хэрэгжүүлээд байгаад нь талархалтай хандаж явдаг юм. Сүүлийн жилүүдэд танай улс эдийн засгийн шинэ түвшинд гарч эхэллээ. Үүнийг дэмжиж бид хоёр талын “Түншлэл хамтын ажиллагааны гэрээ”-г үзэглэхэд бэлэн болоод байгаа нь хамтын харилцааг хөгжүүлэх чухал баримт бичиг болно гэж үзэж байна” хэмээлээ.

Мөн тэрээр Европын холбооноос Европын норм  стандартыг Монголд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгож буй 8 сая еврогийн тусламжийг ямар чиглэлээр зарцуулах бодолтой байгаа талаараа  саналаа танилцуулсан юм. Төслийг хэрэгжүүлэхэд нэн даруй тэргүүн чиглэлээ тодорхой болгох ёстой. Бидний хувьд тэргүүн чиглэлд нэгдүгээрт Хүнсний аюулгүй байдлыг хангах, тэр дундаа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экпортлоход Европын стандартыг хэрэгжүүлбэл илүү нааштай үр дүн гарах нь гарцаагүй юм.

Хоёрт гадаад худалдаа хөрөнгө оруулалтанд түлхүү анхаарах, гуравт уул уурхайн засаглалыг Европын стандартад шилжүүлэхэд голлон анхаарах ёстой хэмээн үзэж буйгаа танилцуулсан. Харин Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Хүнсний аюулгүй байдал нэгдүгээрт тавигдаж байгаа нь чухал асуудал. Үүнтэй 100 хувь санал нэг байна. Гадаад худалдаа хөрөнгө оруулалтын  хувьд ч мөн зүй ёсоор тэргүүлэх чиглэлд орох ёстой. Харин уул уурхайн стандартын хувьд дахин ярилцах шаардлагатай байх. Бидний хувьд энэ тал дээр арай өөр бодолтой байгаа. Гэхдээ илүү ойлголцохын тулд дахин ярилцах шаардлагатай хэмээн үзэж байгаагаа энэ үеэр хэллээ. Түүнчилэн талууд тэргүүлэх чиглэлээ энэ зун гэхэд яаралтай батлах тал дээр санал нэгдлээ.   

Мэдээний бүлэг: Тэргүүн шадар ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын хуралдаан 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
Европын холбооны Төлөөлөгчийн газрыг Монголд нээх сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ
Монголын инженерүүдийн анхдугаар чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг
Иргэдээ орон сууцжуулах ажлыг Засгийн газар эрчимжүүллээ
803 САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨРГӨӨД БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗЛАА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан