Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
С.БАТБОЛД: МОНГОЛ ОРНЫ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР АРД ТҮМНИЙ МИНЬ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ, ХҮЧ ХӨДӨЛМӨР ЮМ
2011.09.09
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга А.П.Торшиныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын хоккейн лигийн "Локомотив" клубийн тамирчдын сууж явсан онгоц Ярославль хотын ойролцоо осолдож, олон хүний амь эрсэдсэн явдалд Монгол Улсын Засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ. ОХУ-ын Эрхүү хотноо удахгүй болох Б...
Дэлгэрэнгүй ..
Ерөнхий сайдын мөрөөдлийн багийг домогт Ховард дэмжлээ
2011.09.08
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачлан хэрэгжүүлж байгаа “ Монгол мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн хөтөлбөрийн нээлтэд NBA-ийн өнөө цагийн супер од Двайт Ховард оролцлоо. Ерөнхий сайдын хувьд сагсан бөмбөг сонирхогч төдийгүй Монголын сагсан бөмбөгийн холбоог байгуулж,дэмжлэг үзүүлж бүр санхүүжилт өгч NBA-ийн зарчмаар сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулцаж явсан түүхтэй. Хүүхэд багачуудыг спортоор хичээллүүлэх, эрүүл чийрэг монго...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Спорт ,
С.БАТБОЛД: ТҮҮХИЙН БҮХИЙ Л ЯВЦАД БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ НЬ ОНЦГОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭЭР ИРСЭН
2011.09.08
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд түүхт 100 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа батлан хамгаалах салбарын баярын арга хэмжээний нээлтэд өнөөдөр оролцлоо. Дуурь бүжгийн эрдмийн театрт болсон энэ арга хэмжээнд Ерөнхий сайдыг очиход манай улсын батлан хамгаалах салбарын үе, үеийн гавъяатнууд болон уригдан ирсэн гадаадын улс орны зэвсэгт хүчний төлөөлөгчдийн тэргүүнүүд хүндэтгэн угтлаа. Орчин үеийн Батлан хамгаалах салбарын түүх нэгэн зуун жилээр бичиг...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,
Ерөнхий сайд С.Батболдын Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан баярын хуралд хэлсэн үг
2011.09.08
Бидний өвөг дээдсийн батлан хамгаалах, цэрэг стратеги, дайн байлдааны түүх олон зуун жилээр хэмжигдэн баяжигдаж, бахархал бишрэлийн маань нэгэн хэсэг болсоор ирсэн. Харин орчин үеийн Батлан хамгаалах салбарын маань түүх нэгэн зуун жилээр бичигдэж байна. Энэхүү 100 жилийн түүхийг бүтээлцэж, улс орныхоо батлан хамгаалах салбарт бүхий л амьдралаа зориулсан алдар гавъяатнууд, ахмад буурлууд, генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, энхийг сахиулагч...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Хэлсэн үг ,
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага Улаанбаатарт Төлөөлөгчийн газраа нээнэ
2011.09.08
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын /ОУШХБ/ ерөнхий захирал Уиллиам Лэйси Свингийг хүлээн авч уулзлаа. Цагаачлал, шилжих хөдөлгөөнөөс үүдэлтэй нийгэм, эдийн засгийн бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх, үндэсний чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэлхийн хэмжээнд явуулдаг энэ байгууллага манай улстай хамтран ажиллаж дэмжиж ирсэнд талархаж байдгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдуулза...
Дэлгэрэнгүй ..
Засгийн газрын хуралдаан 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргав
2011.09.07
“Зээлийн хүү буурах зах зээлийн орчныг бүрдүүлэх хөтөлбөр”-ийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжлээ. Хөтөлбөрийг хамтарч батлан хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгаж, Монголбанкны Ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт зөвлөв. Хөтөлбөрийн биелэлтийг жил тутам Засгийн газарт танилцуулж байхыг мөн үүрэг болголоо. Хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд инфля...
Дэлгэрэнгүй ..
<�ӨМНӨХ ДАРААХ>
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан