Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
С.Батболд: “Гэр бүл” үндэсний хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр болсноо та бүхэндээ дуулгая
2011.11.11
Монгол Улсынхаа хөгжлийн төлөө санал бодлоо уралдуулахаар эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж, хуран чуулж байгаа “Эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө 2011” чуулганы төлөөлөгч бүсгүйчүүд Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж халуун баяр хүргэе. Өнөөдөр 2011 оны 11 сарын 11 өдөр. Яг одоо 11 цаг 11 минут болж байна. Зуун жилд ганцхан тохиох энэ мөчид зууны манлай намын эмэгтэйчүүд зөвлөлдөж байгаа нь түүхэн үйл явдал боллоо. Тоон бэлгэдэл...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Хэлсэн үг ,
ОН ГАРСААР УЛСЫН ХЭМЖЭЭНД 63 МЯНГАН ХҮН ШИНЭЭР АЖИЛТАЙ БОЛЖЭЭ
2011.11.10
Засгийн газраас зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 63 511 хүн шинээр ажилтай болсон байна. Эдгээрийн 27 мянга гаруй нь эмэгтэйчүүд юм. Баруун бүсийн аймгуудад 7 792, Хангайн болон Төвийн бүсэд 10 мянга, Зүүн бүсэд 4 300 хүн шинээр ажлын байртай болсон бол Улаанбаатар хотод 31 мянга орчим хүн ажилд оржээ. Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүрэгт...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , ХЭДЖ ,
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭЖ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС СЭРГИЙЛНЭ
2011.11.09
Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн дизелийн түлш тутамд 100 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг “0” болгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Дээрх шийдвэрийг энэ сарын 11-ний өдрөөс мөрдөж эхлэх юм. Энэ сарын хувьд ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж байгаа дизель түлшний хилийн үнэ 73 ам.доллар буюу 95 мянган төгрөгөөр нэмэгдсэн тул онцгой албан татварыг ийнхүү тэг...
Дэлгэрэнгүй ..
Монгол хүүхдүүд “Мөрөөдлийн баг”-тай болно
2011.11.09
Монгол улсын бүх аймаг сум, нийслэл дүүргийн нийтдээ 750 сургуулийн хүүхэд багачууд хамрагдах үндэсний хэмжээний шинэ тэмцээн энэ долоо хоногийн бямба гаригт эхлэх гэж байна. Энэ бол Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан “Монгол мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн тэмцээн юм. Энэ тэмцээнийг хамтран зохион байгуулахаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар болон тэмцээний албан ёсны түнш “МCSCoca ...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,
Монголын эдийн засгийн өндөр хурдтай хөгжил Шведийн сонирхлыг татаж байна
2011.11.08
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Шведийн Вант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Ларс Фрэдэнийг хүлээн авч уулзан, Монгол Швед хоёр улсын харилцаа, худалдаа эдийн засгийг хөгжүүлэх асуудлаар ярилцлаа. Манай хоёр улс уламжлалт найрамдалт харилцаатай. Энэхүү харилцааг улам бэхжүүлэхэд гүүр болох Монгол Улсын Элчин сайдын яамыг өнгөрсөн жил Стокгольм хотноо нээсэн бөгөөд Элчин сайдын яамыг нээхэд Шведийн Засгийн газар дэмжлэг тус...
Дэлгэрэнгүй ..
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путинээс баярын мэндчилгээ ирүүлжээ
2011.11.07
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путинээс баярын мэндчилгээ ирүүллээ. 1921 онд байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр нь хоёр улсын найрамдалт, сайн хөршийн харилцааг хөгжүүлэх, цаашлаад хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг бүрдүүлэхэд гол үндэс суурь болсон гэдгийг мэндчилгээнд дурджээ. “Энэхүү найрамдалт харилцаа...
Дэлгэрэнгүй ..
<�ӨМНӨХ ДАРААХ>
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан