Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
С.Батболд: Өнгөрсөн 20 жилийн ардчиллын сургамж бид бүхний хамтын ололт, хамтын ухаарал юм
2010.07.22
Зуны аагим халуун энэ өдөр монголчууд тэртээ 20 жилийн өмнөх бас нэгэн халуун өдрийг дурслаа. Энэ сонгууль нь улс төрийн олон нам оролцсон анхны сонгууль гэсэн тодотголоороо түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм. Түүх бичлэг болсон сонины хуудсыг сөхөн харвал тухайн сонгуульд МАХН, МоАН, МСДН, МҮДН, МНН, МЧХН (Чөлөөт хөдөлмөрийн нам) гэсэн зургаан нам “уралджээ”. Олон нам оролцсон анхны чөлөөт сонгуулийн 20 жилийн ойд зориулсан баярын хурал өнөөдөр ...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, МАХН-ЫН ДАРГА С.БАТБОЛД: Сонгуулийн ардчиллын шинэ соёлд суралцахуй
2010.07.22
Баярын хурлын хүндэт зочид оо, Хатагтай, ноёд оо. Он цаг улирах тусам утга агуулга, учир холбогдол нь улам тодрох улс төрийн амьдралын нэгэн үйл явдлын ойг дурсан санах ёслол хүндэтгэлийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүгдийнхээ амрыг эрэн мэндчилье. Одоогоос хорин жилийн өмнөх энэ өдрүүдэд зуны аагим халуунтай зэрэгцэн улс төрийн халуухан үйл явц өрнөж байжээ. Түүний оргил нь 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн бүх нийтийн чөлөөт сонгууль байс...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Хэлсэн үг ,
Ерөнхий сайд Монголд элгэмсэг Сүзүки Мүнэог хүлээн авч уулзлаа
2010.07.22
“Монголд япон машин олон байгааг харахад таатай байлаа” гэж Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Сүзүки Мүнэо Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзахдаа хэлэхэд Ерөнхий сайд “Энэ бол манай улс Японыг хэрхэн дэмждэгийн илэрхийлэл” хэмээгээд түүнийг уулзалтын ширээнд урилаа. Сүзүки Мүнэо нь 1991 онд Японы Гадаад харилцааны сайд байхдаа манай улсад албан ёсоор анх удаа ...
Дэлгэрэнгүй ..
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 7 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
2010.07.21
Улсын Их Хурлын 2009 оны 64 дүгээр тогтоолоор “Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг”, 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Концессын тухай хууль батлагдсан юм. Улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд шууд нөлөөлөх бүтээн байгуулалтын ажлыг цаг алдахгүй эхлүүлэхийн тулд Засгийн газар Концессын зүйлийн жагсаалтыг хэлэлцэн баталлаа. 91 төсөл, арга хэмжээг тусгасан энэ жагсаалтыг баталснаар дэд бүтэц, нийгмий...
Дэлгэрэнгүй ..
АЛТАРГАНА НААДМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2010.07.21
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Алтаргана-2010 наадамд оролцохоор ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Эрхүү, Чита муж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгаас ирсэн буриад зоны төлөөлөгчдийг 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав. Хил залгаа бүс нутгийн ард түмнүүдын харилцаа, хамтын ажиллагаа, нөхөрлөл, түншлэлийг өргөжүүлэхэд Алтаргана наадам чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэв. Улаанбаатар хотноо анх удаа...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,
Эв нэгдлийн их баяр наадам
2010.07.21
Өнөөдөр төв цэнгэлдэх хүрээлэнд нээгдсэн буриад зоны баяр бахдлын цэнгүүн “Алтаргана- 2010” их наадмын нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцохдоо ийнхүү хэллээ. “Буриад түмний урлаг, соёл, спортын бүхий л ай төрөл зүйлүүдийг багтаасан Алтаргана наадам нь эв нэгдлийн, элгэн сэтгэлийн их баяр юм. Энэ наадамдаа хүн бүхэн их аз жаргал баяр баясгалан тээж хуран цуглардаг уламжлал хэдийнэ тогтож, хүлээн хүсдэг наадам болж өргөжин ...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,
<�ӨМНӨХ ДАРААХ>
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан