Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
Засгийн газрын ээлжит 18 дугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
2010.03.25
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн заалтыг үндэслэн хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргалаа. Уг тогтоолд: • Өөрийн салбарын хүрээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн төлөв байдалд судалгаа хийж, тэдгээрийн давхардал, хийдэл зөрчлийг арилгаж, уялдаа холбоог сайжруулах арга хэмжээ авах, • Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Төрийн нарийн бичгийн дарга, түү...
Дэлгэрэнгүй ..
Наурызын баярын мэндчилгээ дэвшүүлэв
2010.03.22
Монгол орныхоо өнцөг булан бүрт амьдран суугаа нийт казах иргэддээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа олон улсын Наурызын баярын мэндийг хүргэж, гэр бүлээрээ, айл хотлоороо аз жаргалтай эрүүл энх, сайн сайхан амьдрахыг хүсэн ерөөе. Казах түмэн маань өвөг дээдсээсээ уламжлан ирсэн нарны буюу Наурызын баярыг өдөр шөнө тэнцдэг өлзий билэгтэй сайн цагт тэмдэглэж, шинэ оны анхны өдрөө ахан дүүс хотол олноороо учран золгож, буянтай буурал “А...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Хэлсэн үг ,
САНАЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАВ
2010.03.22
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд захирамж гаргаж “Монголын хөрөнгийн бирж” ХК болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2010 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан юм. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эр...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Эдийн засаг ,
КАЗАХЫН АРД ТҮМЭН ЕРӨНХИЙ САЙДЫГ АЙМГИЙНХАА ОЙД УРИЛАА
2010.03.19
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Наурызын баярыг угтаж, казах иргэдийн төлөөллийг 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Х.Баделхан, Х.Жекей, А.Тлейхан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле болон нийгмийн салбар бүрийн төлөөлөл оролцсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “НҮБ-аас Наурызын баярыг Олон улсын баяр болгон зарлаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өнгөрсөн сарын 23-ны шийдвэрээр Наурызы...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,
Монгол Улсын Засгийн газрын 17 дугаар хуралдаан болж өндөрлөв
2010.03.18
Монгол Улсын төсвийн улирлын чанартай мөнгөн хөрөнгийн дутагдал болон төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 2010 оны төсвийн жилд 170.0 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргаж арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Манай орны хувьд гадаад худалдаа болон төсвийн тэнцлийн алдагдлыг гадаадаас зээл, тусламж авах замаар нөхөж байгаа ч сүүлийн жилүүдэд алдаг...
Дэлгэрэнгүй ..
Ерөнхий сайдын Европын стандартыг Монголд нутагшуулах зорилт тавьсан айлчлал өндөрлөв
2010.03.15
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын анхны албан ёсны айлчлал Бүгд Найрамдах Унгар Улсад болж өндөрлөлөө. Тэрээр Монгол-Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хийсэн айлчлалаараа тус улсын Ерөнхийлөгч Шойом Ласло, Улсын хурлын дарга Катона Бела, Ерөнхий сайд Байнаи Гордон, Будапешт хотын захирагч Д.Габор, Эгэр хотын засаг дарга Хабиш Ласло зэрэг албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны хооронд дипломат харилц...
Дэлгэрэнгүй ..
<�ӨМНӨХ ДАРААХ>
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан