Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, Нийгмийг аюулаас хамгаалахын сайд Мэн Зяньжуг хүлээн авч уулзлаа
2011.07.07
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд манай улсад айлчилж байгаа БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, Нийгмийг аюулаас хамгаалахын сайд Мэн Зяньжу тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Өргөн бүрэлдэхүүнтэйгээр ирсэн эрхэм төлөөлөгчдийг Монгол улсын Засгийн газрын тэргүүн Монгол улсад тавтай сайхан айлчлахыг хүсээд, түүний энэ удаагийн айлчлал нь ач холбогдолтой болж байгааг тэмдэглэлээ. Гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтран ажиллах тухай Засгий...
Дэлгэрэнгүй ..
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал манай улсад айлчилна
2011.07.07
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова 7 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд манай улсад айлчлах гэж байна. Тэрбээр Үндэсний их баяр наадам, ардын хувьсгалын 90 жилийн ойд Монгол Улсын Ерөнхий сайдын хүндэт зочноор уригдаж байгаа юм. ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын энэ удаагийн айлчлал нь Монгол Улс - ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны цаашдын хүрээг то...
Дэлгэрэнгүй ..
Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Энэ өдөр Засгийн газар 44 асуудлыг хэлэлцсэн байна.
2011.07.06
Засгийн газрын хуралдаанаар газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварыг өөрчлөх тухай хэлэлцэн шийдвэр гаргалаа. Энэ дагуу Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн А-80 автобензинд 80 мянга, АИ-92 автобензинд 100 мянган төгрөгийн татвар ногдуулж байсныг “0” төгрөг болголоо. Мөн дизель түлшинд татвар ногдуулахгүй байгааг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрийг 2011 оны 7 дугаар сары...
Дэлгэрэнгүй ..
Э.АМАРТҮВШИНГ 52 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЛАА
2011.07.06
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Олон улсын нэр хүндтэй тэмцээнд улсаа төлөөлөн оролцож, амжилт гаргасан Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшинг хүлээн авч уулзан дурсамж гардуулан баяр хүргэлээ. Засгийн газрын тэргүүн энэ үеэр суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн 14 дэх уралдаанд Монгол Улсаас анх удаагаа онцгой амжилт үзүүлж мөнгөн медаль, үзэгчдийн таашаалд нийцсэн дуур...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,
ЗАСГИЙН ГАЗАР ТАВАНТОЛГОЙН ТӨСЛИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН БАРИНА
2011.07.04
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2011 оны 7 дугаар сарын 4-ний өдөр болж Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцлээ. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар төслийг эцсийн байдлаар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Оролцогч талууд хувь хэмжээ гээд бүх нөхцөлөөр тохиролцоонд хүрч чадсан байна. Тухайлбал урагшаа болон зүүн тийшээ явах төмөр замын асуудлаар талууд нааштай тохирол...
Дэлгэрэнгүй ..
ЭНЭТХЭГ УЛСТАЙ БҮХИЙ Л САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖ БАЙНА
2011.07.04
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Энэтхэг Улсын аюулгүй байдлын зөвлөлийн орлогч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны нарийн бичгийн дарга Лата Редди тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Манай хоёр улсын ард түмэн түүх, соёл, шашин шүтлэгээрээ салшгүй холбоотой. Энэ үүднээсээ ч Энэтхэг Улс бол манай улсын онцгой түнш юм. Цаашид энэхүү түүхэн уламжлалт харилцаагаа хадгалж, бүхий л салбарт хам...
Дэлгэрэнгүй ..
<�ӨМНӨХ ДАРААХ>
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан