Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
ХӨВСГӨЛЧҮҮД БААТРУУДЫН ЦОГЦОЛБОРТОЙ БОЛЛОО
2010.07.27
Хөвсгөл аймгаас Монгол Улсын 4 баатар төрсөн байна. Баатруудад зориулсан цогцолборын нээлт 2010 оны 7 дугаар сарын 27-ны өдөр болж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. 1932 онд эсэргүү нарын эсрэг баатарлагаар тэмцэн гавъяа байгуулсан Рашаант сумын иргэн эмэгтэй Цэнд, Байтаг богдод Османы дээрэмчдээс эх орныхоо хилийг хамгаалж дайсны давуу хүчтэй тулалдан, амь насаа алдсан Л.Даваадорж, Халхын голд болсон тулалдаанд дайсны давуу хүчний да...
Дэлгэрэнгүй ..
ХОТГОЙДЫН ЧИНГҮНЖАВЫН ХӨШӨӨГ НЭЭВ
2010.07.27
Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, баатарлаг эх оронч Хотгойдын Засаг ноён Чингүнжавын хөшөө Хөвсгөл аймгийн Мөрөн хотод сүндэрлэн бослоо. Хөшөөг уран барималч А.Очирболдын эх загвараар хүрлээр цутгасан бөгөөд Шадар ван Чингүнжав хуяг дуулгаа өмсч, сум саадаг, сэлмээ агсан, дүүлэн харайж байгаа морио унаж, нэг гартаа Манжийн хаанд өгөх тулган шаардах бичгээ барьсан байгаагаар бүтээжээ. Хөшөөний сууринд “Чингис хааны...
Дэлгэрэнгүй ..
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛЭЭ САЙТАР ХАНГАХЫГ САНУУЛЛАА
2010.07.27
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Хөвсгөл аймагт ажиллахдаа Шинэ-Идэр, Жаргалант, Галт, Төмөрбулаг сумын удирдлагуудтай уулзав. Засгийн газраас “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргасан. Тогтоолд заасны дагуу аймаг, орон нутгийнхан хадлангийн болон тэжээл үйлдвэрлэх техникийн засвар үйлчилгээнийхээ ажлыг 7 дугаар сарын 20 гэхэд дуусгасан байх ёстой. Хөвсгөл аймагт, ялангуяа Галт суманд өвс тэжээл хангал...
Дэлгэрэнгүй ..
С.БАТБОЛД : Монгол хүн эрүүл, боловсролтой, өрсөлдөх чадвартай байх ёстой
2010.07.27
(Төр ба иргэн-хамтын зүтгэл) Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын баруун аймагт хийж байгаа албан томилолт үргэлжилж байна. Тэрээр 2010 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймагт хүрэлцэн ирж ард иргэдтэй уулзлаа. Тэрээр Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойн мэндийг Хөвсгөлчүүдэд хүргээд ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хороог ахалж байгаагийн хувьд орон нутаг дахь томилолтынхоо жолоог Хөвсгөл нутагруу залж өргөн бүрэлд...
Дэлгэрэнгүй ..
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД АРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ ДЭЭР ХЭЛСЭН ҮГ
2010.07.24
Эрдэнэбулган сумын эрхэм хүндэт иргэд ээ, Арын сайхан хангай нутгийн зон олон Та бүхний амар амгаланг айлтган мэндчилье. Наадам цэнгэлийн хөөр баяр намжаагүй, нар хур тэгширсэн, налгар зуны дэлгэр цагт Та бид уулзаж байна. Арын сайхан хангай нутагт зуншлага сайхан байна. Хатуу өвөл, хахир хаврыг давсан малын зоо тэнийж, хүний сэтгэл түр амсхийжээ. Гэхдээ зуны цаг зургаа биш гэдэг үг бий. Та бидний уулзаж буй идэрийн барилдлагат энэ өдөр маань зун...
Дэлгэрэнгүй ..
С.Батболд: Бизнесийн эрхлэх орчныг бүх талаар бүрдүүлье
2010.07.24
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдтэй уулзлаа. Үндэсний аюулгүй байдал, үзэл баримтлалын зорилгын салшгүй хэсэг нь монгол хүн, гэр бүл, үндэсний аж ахуйн нэгжээ бүх талаар дэмжиж туслахад оршино гэж Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэв. Төр иргэнээ эрүүл байлгахын тулд эрүүл мэндийг нь хамгаалж, эрүүл иргэнээ боловсролтой болгох ёстой. Эрүүл, боловсролтой иргэнээ аж...
Дэлгэрэнгүй ..
<�ӨМНӨХ ДАРААХ>
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан