Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргав.
2010.11.17
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гарсан. Энэ дагуу “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Үүнтэй холбогдуулан гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан алтны шороон ордын т...
Дэлгэрэнгүй ..
С.Батболд: Улаан загалмайн нийгэмлэгтэй түншилж, хамтарч ажиллана
2010.11.15
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Цаг үеийн хүндрэл, бэрхшээл тохиолдсон үед нийгмийг хамарсан хүмүүнлэгийн ажлууд зохион байгуулдаг тус нийгэмлэгийнхэнд талархаж байдгаа Монгол Улсын Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглээд Монголын Улаан загалмайн нийгэмлэг бол манай улс дахь хамгийн ахмад гэж болохоор олон жилийн түүхтэй, үндэсний хэмжээний сүлжээ бүхий анхны байг...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,
Ерөнхий сайдынх хүн ам орон сууцны тооллогод хамрагдлаа
2010.11.11
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдынх өнөөдөр зочин олонтой байлаа. Тооллогын улсын комиссын гишүүд, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Тооллогын комиссын тоологч нар, хэвлэл мэдээллийн 40 гаруй төлөөлөгч Их тэнгэр дэх гэрт нь өглөө эрт зочиллоо. Хүн ам орон сууцны тооллого “Хүмүүнд төр эрхэм, Төрд хүмүүн эрдэнэ” гэсэн уриатайгаар өнөөдөр Монгол орон даяар нэгэн зэрэг эхэлж, ийм олон хүн Ерөнхий сайдындаа зочилсон хэрэг. Монгол Улс ХХ зууны туршид...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,
Ерөнхий сайд С.Батболд БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Вежди Гөнүлийг хүлээн авч уулзлаа
2010.11.10
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Бүгд найрамдах Турк улсын Батлан хамгаалахын сайд Вежди Гөнүл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Батболд уулзалтын эхэнд хэлэхдээ: Хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улс төр нийгэм эдийн засгийн салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд Батлах хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад ноён Вежди Гөнүлийн айлчлал ихээхэн хувь нэ...
Дэлгэрэнгүй ..
Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд ард түмэндээ хандаж үг хэллээ
2010.11.10
Манай оронд ажиллаж, амьдардаг гадаадын харъяат болон харъяалалгүй хүмүүс ээ. Энэ оройны 00 (тэг.тэг) цагт товлож Монгол орон даяар хүн ам, орон сууцны тооллогыг эхлүүлэх гэж байна. Улс орнууд хүн амаа 10 жил тутам тоолж байх НҮБ-ын зөвлөмжийн дагуу ээлжит тооллогоо “Хүмүүнд төр эрхэм, төрд хүмүүн эрдэнэ” гэсэн уриан дор Монгол Улс явуулахаар бэлтгэлээ базаагаад байна. Өнөөгийн байдлаар дэлхийн 53 улсын 2,6 тэрбум хүн тоологдоод байна. Манай...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Хэлсэн үг , Ерөнхий сайд ,
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргалаа.
2010.11.10
Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа АИ-92 автобензины тонн тутамд 200 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 170 000 төгрөг болгов. Мөн нэг тонн дизелийн түлшинд 135 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 20 000 төгрөг, А-80 автобензинд 210 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 150 000 төгрөг болгов. Бусад алслагдсан боомтоор оруулж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуул...
Дэлгэрэнгүй ..
<�ӨМНӨХ ДАРААХ>
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан