Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
Европын стандартуудыг НҮБ-ын тусламжтайгаар Монголд нутагшуулахаар болов
2010.03.10
Ерөнхий сайд С.Батболд Европын стандартуудыг бүхий л салбарт нэвтрүүлэхийг зорьж байгаа. Энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-тай хамтран ажиллахаар болов. Энэ талаар Ерөнхий сайд С.Батболдод бараалхсан НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Ё.Урамото хийсэн уулзалтын үеэр хөндөж ярив. ЮНИДО нь 1990-ээд оны эхээр Монголын аж үйлдвэржилтийн бодлогын талаар судалгаа явуулсан нь...
Дэлгэрэнгүй ..
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ажлын айлчлал эхэллээ
2010.03.10
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд анхны ажлын айлчлалаа 2010 оны 3 дугаар сар 8-ны өдөр Бүгд Найрамдах Австри Улсаас эхэллээ. Ажлын айлчлалын хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Вена дахь салбар төвийн захирал Антонио Мариа Костатай уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд С.Батболд Монгол Улс НҮБ-д элсээд 50 жил болсныг тэмдэглэж энэ хугацаанд үр дүнтэй хамтран ажилласныг онцлон дурдав. Өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй...
Дэлгэрэнгүй ..
ОХУ 35 вагон малын тэжээл хандивлав
2010.03.10
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Европын зарим улсад албан ёсны айлчлал хийхээр явах замдаа ОХУ-ын нийслэл Москва хотноо түр буудаллаж, Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга, ОХУ-ын Тээврийн сайд И.Е.Левитин, “Росатом” цөмийн эрчим хүчний улсын корпорацийн ерөнхий захирал С.В.Кириенко, “Ростехнологи” улсын корпорацийн ерөнхий захирал С.В.Чеме...
Дэлгэрэнгүй ..
Эмэгтэйчүүддээ баяр хүргэлээ
2010.03.06
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав нар болох гэж буй Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан төрийн өндөр алба хашиж буй эмэгтэйчүүдийг Төрийн ёслол хүндэтгэлийн Баганат танхимд хүлээн авч уулзан баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. ...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,
“БИЗНЕСИЙН ОРЧНЫ ШИНЭТГЭЛИЙН ЖИЛ”-ИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛАВ
2010.03.06
Манай улсад суугаа гадаадын орнуудын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцлаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 3 дугаар сарын 4-ний өдөр дээрх хүмүүсийг хүлээн авч уулзан энэ талаар ярилцсан байна. Монгол Улсын Засгийн газар анх удаа хувийн хэвшилтэйгээ хамтран бизнесийн орчныг сайжруулах зорилго тавин тодо...
Дэлгэрэнгүй ..
ДЭЛХИЙН БАНК НЭГ САЯ АМ ДОЛЛАРЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ
2010.03.06
Гамшигт өртөн малгүй болсон иргэдийг малжуулах, орлогын эх үүсвэртэй болгох зэрэгт зориулж Дэлхийн банк 1 сая ам долларын туслалцаа үзүүлэх боллоо. Энэ хөрөнгийг Тогтвортой амьжиргаа төсөл хэрэгжиж байгаа, гамшигт өртсөн 12 аймгийн малчдад зарцуулах юм. Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс, Монгол, Хятадын Тогтвортой хөгжлийн газрын секторын менежер Эдэ Ижжас 2010 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболтой уулзахдаа и...
Дэлгэрэнгүй ..
<�ӨМНӨХ ДАРААХ>
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан