Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
2012 онд Япон монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохионо
2011.11.15
Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Япон Улсаас манай улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнориг хүлээн авч уулзлаа. Монгол хэлээр эх хэл шигээ ярьдаг, манай улсын талаар өргөн мэдлэгтэй, туршлагатай дипломатч Элчин сайдаар ажиллаж байгаад Шадар сайд талархав. Ирэх онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохионо. Энэ хүрээнд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг ...
Дэлгэрэнгүй ..
БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2011.11.14
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ОХУ-ын Бүс нутгийн хөгжлийн дэд сайд М.А.Травниковыг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. “Байгалийн олон улсын эдийн засгийн 7 дугаар чуулга уулзалт”-ын үеэр болсон “Монгол-Оросын хил орчмын хамтын ажиллагаа” сэдэвт дугуй ширээний уулзалтыг амжилттай зохион байгуулсныг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Мөн хоёр улсын стратеги...
Дэлгэрэнгүй ..
ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЭН ЗАСЧ ТОХИЖУУЛНА
2011.11.11
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Азийн Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч ноён Занг Жилонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монголчууд хувьтай хүн хурнаар хэмээн бэлэгшээдэг. Шинэхэн цас орсон энэ сайхан өдөр та бүхний Монгол улсад хийж байгаа айлчлал эхэлж, та бүхэнтэй уулзаж байгаадаа таатай байна. Монголын хөлбөмбөгийн ирээдүйн хувь заяа улам гэрэлтэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна хэмээн Ерөнхи...
Дэлгэрэнгүй ..
Улс төрд эмэгтэйчүүд олноороо ороосой гэж хүсдэг
2011.11.11
Аль ч гэр бүлд эмэгтэйчүүд та бүхний манлайлал, санаачилга нь тухайн гэр бүлийн хөгжил, хүүхдийн боловсрол хүмүүжил, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах,шударга ёсыг хэвшүүлэх зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг хэмээн “Эмэгтэйчүүд- Хөгжлийн төлөө 2011” форумын нээлтийн ажиллагаанд оролцохдоо Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ. Нийгмийн Ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооноос тус форумыг зохион байгу...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,
С.Батболд: “Гэр бүл” үндэсний хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр болсноо та бүхэндээ дуулгая
2011.11.11
Монгол Улсынхаа хөгжлийн төлөө санал бодлоо уралдуулахаар эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж, хуран чуулж байгаа “Эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө 2011” чуулганы төлөөлөгч бүсгүйчүүд Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж халуун баяр хүргэе. Өнөөдөр 2011 оны 11 сарын 11 өдөр. Яг одоо 11 цаг 11 минут болж байна. Зуун жилд ганцхан тохиох энэ мөчид зууны манлай намын эмэгтэйчүүд зөвлөлдөж байгаа нь түүхэн үйл явдал боллоо. Тоон бэлгэдэл...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Хэлсэн үг ,
ОН ГАРСААР УЛСЫН ХЭМЖЭЭНД 63 МЯНГАН ХҮН ШИНЭЭР АЖИЛТАЙ БОЛЖЭЭ
2011.11.10
Засгийн газраас зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 63 511 хүн шинээр ажилтай болсон байна. Эдгээрийн 27 мянга гаруй нь эмэгтэйчүүд юм. Баруун бүсийн аймгуудад 7 792, Хангайн болон Төвийн бүсэд 10 мянга, Зүүн бүсэд 4 300 хүн шинээр ажлын байртай болсон бол Улаанбаатар хотод 31 мянга орчим хүн ажилд оржээ. Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүрэгт...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , ХЭДЖ ,
<�ӨМНӨХ ДАРААХ>
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан