Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2010 оны есдүгээр сарын 17-ны өдөр боллоо
2010.09.17
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа Дорнод, Сүхбаатар аймагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчин хурдан тархаж байгаатай холбогдуулан тус аймгуудын нутгийн захиргааны байгууллага болон аж ахуйн нэгж, иргэдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт 2010 оны есдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн шилжүүлж, хорио цээр тогтоох тухай шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас шийдвэрлэлээ. Аймгийн гамш...
Дэлгэрэнгүй ..
Ерөнхий сайд АНУ, Канадад албан ёсны айлчлал хийнэ
2010.09.17
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 20-ноос ирэх сарын 3-ныг хүртэл АНУ, Канад улсад албан ёсны айлчлал хийнэ. Уг айлчлалтай холбогдуулж Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Оч, Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар болон албаны төлөөлөгчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Ерөнхий сайд есдүгээр сарын 20-27-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллах юм байна. Энэ хугацаанд Мянганы хөгжлийн зорилтуудын хэр...
Дэлгэрэнгүй ..
Ерөнхий сайд Канадын шинэ Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2010.09.17
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Канад улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар шинээр томилогдсон Грегори Гоулдхоукийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд манай хоёр улсад газар зүйн байрлал, нутаг дэвсгэрийн хэмжээ, уур амьсгал гэхчлэн төстэй зүйлүүд олон байдаг. Монголчууд Канадыг хөгжлийн загвар улс хэмээн хардаг. Иймд Канад улсын хөгжлийн туршлагаас судлах, хамтран ажиллах боломж их байг...
Дэлгэрэнгүй ..
Ерөнхий сайд тамирчдадаа мөнгөн шагнал гардууллаа
2010.09.17
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөж, амжилт үзүүлсэн тамирчид, дасгалжуулагчдадаа баяр хүргэж, мөнгөн шагнал гардууллаа. Бээжингийн олимпын аваргын буухиаг амжилттай үргэлжлүүлж байгаа тамирчид, дасгалжуулагчид, спортын байгууллагуудын хамт олны шаргуу хөдөлмөрөөр бахархаж байгаагаа уулзалтынхаа эхэнд тэрбээр тэмдэглэлээ. Мөн “Жүдочид маань биднийг байнга баярлуулж байна. Та бүхний хөдөлмөр гайхамшигтай с...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Спорт ,
Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө
2010.09.17
Монгол Улсын улс төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын мэндэлсний 94 жилийн ой өнөөдөр тохиож байна. Нам, төр, улсын удирдах дээд бүрэлдэхүүнд орж, тасралтгүй 44 жил зүтгэсэн энэ түүхэн хүний мэндэлсэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон МАХН-ын удирдлагууд хүндэтгэл үзүүлэн хөшөөнд нь цэцэг өргөлөө. гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ....
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны есдүгээр сарын 15-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2010.09.15
Төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэвэр,тэтгэмжийг нэмэгдүүлэв.УИХ-ын хаврын чуулганаар Монгол Улсын төсөвт тодотгол хийж, төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж, эхчүүдэд олгох тэтгэмж, тусламжийн хэмжээг энэ оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар нэмэгдүүлэхээр тооцож, шаардагдах хөрөнгийг төсөвт суулга...
Дэлгэрэнгүй ..
<�ӨМНӨХ ДАРААХ>
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан