Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
Ерөнхий сайд С.Батболдын урилгаар АНУ-ын дэд Ерөнхийлөгч 67 жилийн дараа ирлээ
2011.08.22
Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын урилгаар Америкийн Нэгдсэн Улсын дэд Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Жозеф Байден манай улсад айлчлахааар ирлээ. Эрхэм зочны хөлөглөсөн онцгой үүргийн онгоц Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2011 оны 8 дугаар сарын 22-ны энэ өдөр 12 цагаас газардлаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын дэд Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Жозеф Байденыг угтан авсны дараагаар Хүндэт харуулын дар...
Дэлгэрэнгүй ..
Оюутны сургалтын төлбөрийн 491960 төгрөгийг “Хүний хөгжил сан”-гаас олгохоор Засгийн газар шийдвэрлэлээ
2011.08.17
2011-2012 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежийн сургалтын төлбөрт зориулан 491960 төгрөгийг “Хүний хөгжил сан”-гаас үргэлжлүүлэн олгохоор Засгийн газрын 2011-08-17-ны өдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ. Мөн хуралдаанаас 2012 оны 1 дүгээр сараас эхлэн сургалтын төлбөрийн зохих хэсгийг Хүний хөгжил сангийн тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын 2012 оны төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Энэ хичээ...
Дэлгэрэнгүй ..
ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО
2011.08.15
Монгол Улсын Засгийн газраас санаачилан хэрэгжүүлж буй “Зөгийн үүр” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлөөс Европ тивд амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн монголчуудын ”Берлин-2011” анхдугаар чуулга уулзалтыг 2011 оны 9 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо зохион байгуулах гэж...
Дэлгэрэнгүй ..
ТАВАНТОЛГОЙН ОРДООС МОНГОЛЫН ИРГЭН БҮРИЙН ЭЗЭМШИХ 536 ШИРХЭГ ХУВЬЦАА АМИЛЛАА
2011.08.05
Жолооч С.Энхтөвшин түүх бүтээлцэв. Тэр Тавантолгойн нүүрсийг экспортлох анхны цувааг ахалж, алтан соёмбоо оройдоо залсан 100 тоннын даацтай машинаараа Гашуунсухайтын боомтыг чиглэн хөдөллөө. Өчигдөр түүнтэй хамт хүнд даацын 40 машин Тавантолгойн Цанхийн зүүн хэсгийн 4000 тонн нүүрс ачин БНХАУ руу экспортлох тээврийг эхлүүлсэн нь нөөцөөрөө тэргүүлэх уг ордын нүүрс дэлхийн зах зээлд гарах анхны алхам байлаа. Энэ алхам монгол хүн бүрт хамаатай гэдги...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Эдийн засаг ,
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд БНЭУ-ын Ерөнхийлөгчид бараалхлаа
2011.07.28
Манай улсад төрийн айлчлал хийж байгаа БНЭУ-ын ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патилд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр бараалхлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд эрхэмсэг зочин, БНЭУ-ын Ерөнхийлөгчийг Монгол улсад тавтай айлчлахыг хүсч, энэ айлчлал нь Монголын тулгар төрийн 2220, Их Монгол улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ой зэрэг онцгой жил дав...
Дэлгэрэнгүй ..
МАНДАЛГОВИЙГ УЛААНБААТАРТАЙ ХОЛБОХ ЗАМЫГ ХӨГЖЛИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР БАРИНА
2011.07.28
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн зун 21 аймагт ажиллаад ирснийхээ дараа говийн аймагт хийсэн томилолтоо дүгнэхдээ “Говь сэрж байна” хэмээн хэлж байсан билээ. Үнэхээр өнөөдөр Монголын говь нутаг Оюутолгой, Тавантолгой гэсэн том төслийг дагаад бүтээн байгуулалтын ид халуун цэг болоод байгаа билээ. Төмөр зам, авто зам эрчим хүч гээд дэд бүтэц бий болгох ид ажил тэнд өрнөж байна. Хөгжлийн энэ гараанаас түүх соёл аялал жуулчлалын бүс ...
Дэлгэрэнгүй ..
<�ӨМНӨХ ДАРААХ>
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан