Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
Өнөөдөр улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулсан өдөр
2011.10.20
Өнөөдөр манай улсын хувьд түүхэн өдөр тохиож байна.1945 оны аравдугаар сарын 20-ны энэ өдөр Монгол орон даяар бүх нийтийн санал асуулга явуулж, Монгол Улс бол тусгаар тогтносон бүрэн эрхт улс мөн болохыг баталгаажуулсан түүхэн өдөр. Тусгаар тогтнолоо баталгаажуулсан бүх нийтийн санал асуулгын дүнгээр монголчууд 98,4 хувьтай санал өгч байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол төрийн нэрт зүтгэлтэн, улс эх орныхоо тус...
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,
Засгийн газрын хуралдаан 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
2011.10.19
Цөмийн энергийн газрын орлогч дарга Ц.Дамдинсүрэн, “МонАтом” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Р.Бадамдамдин нарт хариуцлага тооцохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Цөмийн энергийн газар 2006 онд байгуулагдсанаас хойш тодорхой ажил эхлүүлсэн боловч хэрэгжилт нь удаашралтай, Цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлого, зорилтын хэрэгжилт хангалтгүй байгаа нь дээрх байгууллагуудын удирдлагатай холбоотой гэж үзэн ийм арга хэ...
Дэлгэрэнгүй ..
Төв аймгийг төвийн бүсийн тулгуур төв болгон хөгжүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ
2011.10.19
Нэрийнхээ хувьд ч, газар нутгийнхаа хувьд ч эх орныхоо төв хэсэгт нийслэл хотоо тойрон байршдаг Төв аймгийн нээлттэй өдрүүд Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлж Соёлын төв өргөөнд нээлтийн ёслол нь боллоо. Төв аймаг хамгийн сүүлд, 1982 онд “Төв аймгийн соёл урлагийн 10 хоног” нэртэйгээр Улаанбаатар хотноо аймгаа сурталчилж байснаас хойш 29 жил өнгөрчээ. Энэ хугацаанд хийж бүтээсэн ажил, амжилт ололтоо нийслэлчүүддээ тайлагнах гэж байгаа юм байна....
Дэлгэрэнгүй ..
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,
МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ТҮРГЭВЧЛЭХИЙН ТУЛД ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛНА
2011.10.18
Манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /НҮБХХ/-ийн захирагч Хелен Кларк 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхав. Тэрээр Монгол Улс НҮБ-д нэгдэн орсны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд манай улсад хүрэлцэн ирсэн байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр манай улсад урт удаан хугацаанд амжилттай ажиллаж байгаад Ерөнхий сайд уулзалтын эхэнд талархаад харилцаа, хамтын ажилл...
Дэлгэрэнгүй ..
Ерөнхий сайд Хенри Рамсфелдтэй уулзлаа
2011.10.14
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдтой АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Дональд Хенри Рамсфельд өнөөдөр уулзлаа. Тэрбээр 2005 онд манай оронд ирж байсан юм. Энэ удаа дахин айлчлан ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлээд, Монгол улс АНУ хоёр нь олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд хамтран ажиллаж байгааг тэмдэглэлээ. Монгол улс нь энэ бүсэд өөрийн хувь нэмрээ оруулж байгааг онцлоод төв Азийн бүсээс ардчилал руу шилжин орж буй улс орнууд...
Дэлгэрэнгүй ..
Герман улс нь Монгол улсын сайн, найдвартай, тогтвортой түнш байж чадна гэдгээ илэрхийллээ
2011.10.13
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний эхэнд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд эрхэм зочноо Монгол улсад айлчлан ирсэнд талархал илэрхийлээд, тавтай зочлохыг хүслээ. ХБНГУ-ын Засгийн газрын тэргүүн Монгол улсад анх удаа айлчлал хийж байгаа нь хоёр орны харилцааны түүхэнд шинэ хуудас нээж, хоёр талын харилцааг өргөжүүлэн х...
Дэлгэрэнгүй ..
<�ӨМНӨХ ДАРААХ>
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан